Шинэ Мэдээ Галтын уулын дэлбэрэлтийн үед CO₂ хэмжих боломжтой боллоо 
Галт уулын дэлбэрэлт нь хүний хүчин зүйлээс гадна Дэлхийн уур амьсгалын системд нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг юм. Дэлбэрэлтийн улмаас лаваас гадна усны уур (H₂O), нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂), фторт устөрөгч (HF), үнс, тоос зэрэг агаар мандал руу цацагддаг. АНУ-ын Геологийн судалгааны газар болон Смитсоны галт уул судлалын хөтөлбөрөөс гаргасан мэдээллээр Дэлхийд 1,350 идэвхтэй галт уул байгаагаас 500 гаруй нь түүхэнд дэлбэрсэн хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Энд далайн ёроол дахь галт уулын мэдээлэл багтаагүй байна.
Зураг 1.  Гватема л улсын идэвхтэй “Volcán de Fuego” галт уулыг дроноор ажиглан, хэмжилт хийж буй эрдэмтдийн багийн судалгааны явцын зураглал
 
Идэвхтэй галт уулын орчмоос судалгаа, шинжилгээний зорилгоор хэмжилт, дээж авах нь судлаачдын хувьд маш эрсдэлтэй юм. Харин 2013 онд нисэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) Коста Рикагийн “Turrialba”-ийн галт уулын дээгүүр нисгэж мэдээ цуглуулсан нь судлаачид, эрдэмтдийн хувьд шинжлэх ухааны илүү нарийвчилсан, өртөг багатай хэмжилт хийх боломжийг олгосон. Хожим нь NASA болон Колорадо мужийн “Black Swift Technologies of Boulder”-тай хамтын ажиллагааныхаа хүрээнд S2 UАS (нисэгчгүй нисэх систем)-д галт уулыг өндөр нарийвчлалтайгаар үзэгдэх гэрлийн болон дулааны зураг авах боломжтой төхөөрөмж суурилуулан нисгэсэн. Энэ нь галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамаглах, түүнээс гарах сөрөг үр дагаварт бэлтгэлтэй байх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болсон талаар албаны хүмүүс тэмдэглэн хэлжээ.
Дрон болон Нисэгчгүй нисэх онгоц ашиглан идэвхтэй галт уул, түүний орчмын зарим хийн хольцуудыг тухайлбал H₂O, SO₂, СО₂-г хэмжин судлах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Ялангуяа SO₂/СО₂ хийн хольцын харьцааны өөрчлөлт нь галт уулын дэлбэрэлтийг богино хугацаанд урьдчилан таамаглахад гол хүчин зүйл болдог байна. 
 
 
Мэдээг бэлтгэсэн:   Д.Сайнбаяр  ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
 
Эх сурвалжууд:
 
https://www.usgs.gov/ https://www.bgs.ac.uk/ com/user/BBCEarth https://www.nasa.gov/ Karbach, N., Bobrowski, N. & Hoffmann, T. Observing volcanoes with drones: studies of volcanic plume chemistry with ultralight sensor systems. Sci Rep 12 , 17890 (2022). https://doi.org/10.1038/s41598-022-21935-5  
 
                        
                        Бусад мэдээлэл