Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ОРНЫ ОЙН ХӨРСНИЙ СУДАЛГААНЫ ТАЛААРХ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
МОНГОЛ ОРНЫ ОЙН ХӨРСНИЙ СУДАЛГААНЫ ТАЛААРХ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Монгол орны ой, тайгын хөрсний шинж чанарын талаарх “МОНГОЛ ОРНЫ ОЙН ХӨРСӨН БҮРХЭВЧ, ХӨРСНИЙ ШИНЖ ЧАНАР” сэдэвтэй ном хэвлэгдэн гарлаа.

Тус бүтээл нь ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хамт олны бүтээл бөгөөд Үндэсний ШУТС-ын санхүүжилттэй “Ойн хөрс, хөрсөн бүрхэвч ба хөрс хамгааллын асуудал” (2022-2024)сэдэв суурь судалгааны ажлын хүрээнд энэхүү бүтээл хэвлэгдэн гарч байгаа юм.

Ойн хөрсний судалгаагаар Монгол хэл дээр томоохон ном бүтээл хэвлэгдэж байгаагүй бөгөөд энэхүү бүтээл нь Монгол орны ой бүхий бүс нутгуудын хэмжээнд хийсэн судалгааг нэгтгэн дүгнэсэн монгол хэл дээрх анхны ном юм. “Монгол орны ойн хөрсөн бүрхэвч, хөрсний чанар” ном нь ой, тайгын хөрсний ангилал, тархалт, хими, физик шинж чанарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж найдаж байна.


Бусад мэдээлэл