Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнтэй цахим уулзалт зохин байгууллаа
БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнтэй цахим уулзалт зохин байгууллаа

2022 оны 3-р сарын 17-ны өдөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Др.А.Дашцэрэн, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ц.Болормаа, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга Др.М.Алтанбагана, эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Саруул нар БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн Проф.Донг Суоченг болон тус хүрээлэнгийн 10 гаруй судлаач нартай цахим уулзалт зохион байгуулав. Тус уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлэх судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцов. Үүнд:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн зүгээс идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд тус хөдөлгөөнд Хятадын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн нь экосистемийг хамгаалах, сэргээх, төмөр замын дагуух ногоон байгууламжийг байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгдэв.

2. 2022 онд зохион байгуулахаар төлөвлөж буй ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн ойн олон улсын хурлын талаар танилцуулав.

3. Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр 2022-2024 оны хооронд хэрэгжих Монгол-Хятадын хамтарсан "Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь: Монголын тэгш өндөрлөг дэх Хятад, Монголын бүс нутгийн жишээн дээр" төслийн явц, судалгааны арга зүй болон цаашдын ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Уг төслийн хүрээнд мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг нийгэм-экологийн цогц систем талаас нь үнэлж, түүнд дасан зохицох оновчтой арга замыг тодорхойлох бөгөөд Монгол ба Хятад улсаас тус тус 2 аймагт хэрэгжих юм.

4. Цар тахлын улмаас хойшилж байсан Баруун бүсийн эдийн засгийн коридорын дагуух Монгол-Хятадын хамтарсан экспедицийн судалгааг 2022 онд хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Монгол-Хятадын хамтарсан судалгааны ажил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.




Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө