Газрын
харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг “Газрын
харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр
Хөдөө аж ахуйн их сургуулийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ
удаагийн эрдэм шинжилгээний бага хурал Газрын харилцааны мэргэжлийн байгууллага
үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тус хурлыг Газар
зохион байгуулалт хот төлөвлөлтийн үндэсний хороо, Газар зохион байгуулалт,
геодези, зураг зүйн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Газарзүй,
геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монголын
газар зохион байгуулалтын холбоо, Монголын кадастрын холбоо, Нийслэлийн
бодлогын судалгаа шинжилгээний төв хамтран зохион байгууллаа.
Тус
хуралд Монгол улс, АНУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, Непал зэрэг улсуудын 75 эрдэмтэн
судлаачид тэнхим болон цахимаар оролцлоо.