Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ “УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ “УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиуд болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн хүрээлэнгийн захиргаа, салбарын даргын нарын дунд “Удирдлагын манлайлал” нэг өдрийн удирдах ажилтнуудын сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү сургалтын зорилго нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, аж ахуйн удирдах түвшний ажилтнуудын хууль, эрх зүй, мэдлэгийг дээшлүүлэх, хүрээлэнгийн алсын хараа, стратеги төлөвлөгөө, дотоод дүрэм, журмуудыг хэрэгжилтийг сайжруулах түүнд хүрэхэд удирдлагын зөв манлайлал үзүүлж ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой сургалт болж өнгөрлөө.

Тус сургалтаар хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн “Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн 2017-2025 стратеги төлөвлөгөө, хэрэгжилт”, хүрээлэнгийн дүрэм, журам шинэчлэх, сайжруулах ажлын хэсгийг төлөөлж Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга, докторант С.Нарангэрэл “Хүрээлэнгийн дотоод баримт бичиг (дүрэм, журам, гэрээ)-г цэгцлэх, шинэчлэх, хууль, журамтай нийцүүлсэн ажлын талаар” тус тус илтгэл танилцуулсан. Сургалтын хоёрдугаар шатанд “Хан Голомт консалтинг”-ийн сургагч багш Ц.Азбаяр “Хувь хүний хөгжлийн үндэс, Менежмент ба ур чадвар” сэдвээр 4 цагийн сургалт хийсэн байна. 

Энэхүү сургалтаар удирдах ажилтнуудын удирдлагын манлайлал, ур чадварыг сайжруулах олон арга, туршлагыг хуваалцсан бөгөөд сургалтын ач холбогдол нь байгууллагын алсын хараа, стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд үүргээ ухамсарласан ажилтныг бий болгож хүрээлэнгийн менежментийн үйл ажиллагаа тасралтгүй хөгжих үндэс бүрдэх юм. Түүнчлэн сургалтын үеэр Монгол улсын холбогдох хууль, журмуудын хүрээнд боловсруулсан “Хүрээлэнгийн дүрэм, журмын эмхэтгэл”-ийг оролцогчдод тараасан байна.




Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө