Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, САВ ШИМ КИНО ГАЗАРЗҮЙН НЭГДЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, САВ ШИМ КИНО ГАЗАРЗҮЙН НЭГДЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Сав Шим кино газарзүйн нэгдэлтэй хамтран Монгол орны байгаль, газарзүйн гайхам сониныг дүрс бичлэгт үлдээх, баримтат кино урлагаар дамжуулан олон нийтэд газарзүйн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор хамтын ажиллагааны САНАМЖ БИЧГИЙГ өнөөдөр байгуулж хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Сав Шим кино газарзүйн нэгдлийн захирал Б.Алтангэрэл нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд байгаль, газарзүйн баримт кино, видео контент, судалгаа, шинжилгээ, үйл ажиллагааны видео шторк бүтээх, шинжлэх ухааны мэргэжлийн тайлбар, судалгааны үр дүнгээр мэдээлэл, туршлага харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллана.

 

Хамтын ажиллагааны хүрээнд талууд байгаль орчны өвөрмөц онцлог, түүхэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, экологийн тулгамдсан асуудал, нөөцийн оновчтой менежментэд иргэдийн анхаарлыг хандуулах, нийгмийн ухамсарт байгаль орчноо эрхэмлэн дээдлэх, хайрлан хамгаалах сэдэл төрүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ үеэр ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн хэлэхдээ “өмнөх жилүүдэд манай хүрээлэн газарзүйн чиглэлээр хэд хэдэн баримтат киног бүтээж нийгэмд хүргэх, сурталчлахад анхааран ажилласан, энэ удаад энэ ажлаа улам сайжруулах, энэ чиглэлээр урт хугацаандаа мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах болсондоо таатай байна” гэдгийг онцлов. Мөн талууд цаашдаа мэргэжлийн кино контент бүтээхдээ олон улсын санхүүжилтийг авах тал дээр хамтран идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө