Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДОКТОРАНТ, МАГИСТРАНТ СУДЛААЧДЫН ОНОЛ, АРГАЗҮЙН СЕМИНАР
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДОКТОРАНТ, МАГИСТРАНТ СУДЛААЧДЫН ОНОЛ, АРГАЗҮЙН СЕМИНАР

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс 2024 оны 1-р сараас эхлэн цувралаар зохион байгуулж буй докторант, магистрант судлаачдын судалгааны ажлаа танилцуулах онол, аргазүйн  3 дах семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Тус семинарт Усны нөөц, ус ашиглалтын салбарын докторант М.Энхтуяа Суурь урсцын гидрографийг ялгах аргазүй, Физик газарзүй, орчин судлалын салбарын докторант Э.Одбаатар Улаанбаатар хотын РМ2.5 бохирдлын тархалт, түүний иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ, Хөрс судлалын салбарын докторант Д.Ихбаяр Газар тариалангийн хөрсний органик нүүрстөрөгчийн хөдөлгөөнт фракцад хөрс боловсруулалтын нөлөө, Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын салбарын магистрант М.Мөнхзул Snap хиймэл дагуулын мэдээ ашиглан хөрсний чийгийн орон зайн тархалтыг тооцоолох, Хөрс судлалын салбарын магистрант Ц.Пүрэвдорж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгийн хөрсний шинж чанар, бүс нутгийн ялгаа, Ойн нөөц, ой хамгааллын салбарын докторант Э.Батдорж Монгол орны байгалийн улиасны тархалт, селекцид ашиглах боломж, Усны нөөц, ус ашиглалтын салбарын магистрант Г.Үүрийнтуяа Дорноговь аймгийн Зөөвч-Овоо орд орчмын гүний усны мониторинг, гидрохимийн судалгаа зэрэг сэдвээр тус тус судалгааныхаа ажлыг танилцууллаа.

Уг семинар 7 хоног бүрийн 2 дах өдөр 10 цагаас явагдаж байгаа бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй. Семинарын зарыг тухай бүр хүргэнэ.



Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
29 өдрийн өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө