Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол Орны Газарзүй-Геоэкологи” / “Mongolian Journal of Geography and Geoecology” эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл хүлээн авч байна.
“Монгол Орны Газарзүй-Геоэкологи” / “Mongolian Journal of Geography and Geoecology” эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл хүлээн авч байна.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монгол Орны Газарзүй-Геоэкологи (МОГГС)” / “Mongolian Journal of Geography and Geoecology (МJGG)” (ISSN 2706-7963) эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны 45-р дугаарт эмхэтгэн нийтлэх өгүүллийг 2024 оны 04-р сарын 30-ны өдөр хүртэл https://mongoliajol.info/index.php/MJGG/about/submissions онлайн платформоор хүлээн авч байна.   

 

“Монгол Орны Газарзүй-Геоэкологи”  эрдэм шинжилгээний сэтгүүл нь онлайн болон хэвлэмэл хэлбэрээр жилд нэг удаа нийтлэгддэг бөгөөд өгүүллүүд нь албан ёсны эрхтэйгээр (DOI дугаартайгаар) хэвлэгдэн гардаг. Тус эрдэм шинжилгээний бүтээлд нийтлүүлэх өгүүлэл тус бүрд мэргэжлийн хянан магадалгаа хийгддэг бөгөөд өгүүллийн материалыг хүлээн авах журамд тусгагдсан шаардлагын дагуу өгүүллээ бэлтгэн ирүүлнэ үү.  Журмыг өгүүлэл хүлээн авах онлайн платформоос харна уу. 

 

Тус сэтгүүл 2022 оноос Mongolia Journals Online (www.mongoliajol.info) системд нэгдэн орж, Google Scholar,  Dimensions, EBSCO Discovery Service зэрэг хайлтын системүүдэд бүртгэгдсэн. Энэ жилээс тус сэтгүүл нь англи болон монгол хэл дээр өгүүлэл хүлээн авч байна.

 

“Монгол Орны Газарзүй-Геоэкологи” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллүүдийг жилийн турш нээлттэй хүлээн авдаг ба тухайн жилийн өгүүлэл хүлээж авах эцсийн хугацаа нь жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болно.

“Монгол Орны Газарзүй-Геоэкологи” эрдэм шинжилгээний сэтгүүл нь физик газарзүй, нийгэм эдийн засгийн газарзүй, геоэкологийн чиглэлийн суурь болон хавсарга судалгаа; байгалийн нөөц, хүрээлэн буй орчин; хөгжлийн бодлого төлөвлөлт; технологи, инновацын чиглэлээр урьд өмнө хэвлэгдээгүй бүтээлийг дараах агуулгын хүрээнд хүлээн авна.

•           Физик газарзүй

•           Нийгэм, эдийн засгийн газарзүй

•           Гидрологи

•           Гидрогеологи

•           Цэвдэг

•           Хөрс

•           Ой

•           Газрын нөөц, газар ашиглалт, газрын нөхөн сэргээлт

•           Цөлжилт, газрын доройтол

•           Газарзүй мэдээллийн систем, зайнаас тандан судлал, зураг зүй

•           Байгаль хамгаалал

•           Байгаль орчны үнэлгээ

•           Геохими

•           Экологи

•           Инженер геологи

•           Хүрээлэн буй орчны менежмент

 

 

Өгүүлэл хүлээж авах хаяг:  https://mongoliajol.info/index.php/MJGG/about/submissions

Сэтгүүлийн холбогдох линк: https://www.mongoliajol.info/index.php/MJGG

Холбоо барих утас: 11329583, 86109997

 

Хүндэтгэсэн,

Бүтээлийн Редакцын Зөвлөл 


Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
13 өдрийн өмнө
“Ой ба Хүнс”
13 өдрийн өмнө