Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОХУ-ЫН ЯКУТСК ХОТОД БОЛСОН “II INTERNATIONAL CONFERENCE ON CLIMATE CHANGE AND PERMAFROST THAWING” ХУРАЛД ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ОХУ-ЫН ЯКУТСК ХОТОД БОЛСОН “II INTERNATIONAL CONFERENCE ON CLIMATE CHANGE AND PERMAFROST THAWING” ХУРАЛД ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нийслэл Якутск хотод 2024 оны 9 сарын 24-27 хооронд “II International Conference on Climate Change and Permafrost Thawing” хурлын салбар хуралдаан “5th Northern Sustainable Development Forum”-д ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид амжилттай оролцов.

  • Тус хуралд Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа “Permafrost Degradation and Its Engineering Consequences in the Context of Climate Change in Mongolia”, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын тэргүүлэх ажилтан, доктор С.Энх-Амгалан “Some Results of a Study on the Impact of Climate Change on Mongolia’s Traditional Nomadic Livestock” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
  • Мөн хурлын үеэр ОХУ-ын Сибирийн салбарын ШУА-ийн Мельниковын нэрэмжит Цэвдэг Судлалын Хүрээлэн дээр Хятад, Монгол, Оросын хүйтэн, хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн олон улсын судалгааны төвийн нээлт болж Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид оролцов.
  • Мельниковын нэрэмжит Цэвдэг Судлалын Хүрээлэн дээр гурван улсын судлаачид цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хамтарсан судалгаа хийх боломж, нөөц, туршлага солилцох талаар хамтарсан хэлэлцүүлэг амжилттай хийлээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө