2020 оны 8-р сарын 4-нд томоохон
дэлбэрэлт Ливан улсын нийслэл
Бейрут хотыг сүйтгэв. Энэхүү
дэлбэрэлтийн шалтгаан нь бордоонд
ашигладаг нийтлэг химийн
бодис болон уул уурхайн
тэсрэх бодисын бүрэлдэхүүн хэсэг болох 2750 тонн аммиакийн нитрат байсан юм. 8-р сарын 5-ны байдлаар 130 гаруй хүн амь үрэгдэж, 5000 орчим
хүн шархаджээ. 300,000 гаруй хүнийг дэлбэрэлтийн улмаас нүүлгэн шилжүүлсэн байна. Хотын ихэнх хэсэгт цахилгаан
тасарсан тул яаралтай тусламжийн ажилтнууд чадах зүйлээрээ хичээн ажиллаж байгаа ажээ. Ливаны засгийн газар уг үйл явдлаас улбаалан хоёр долоо
хоногийн онц байдал зарласан байна. Дэлбэрэлт нь 200 км-ийн зайтай Кипр
улсад мэдрэгдсэн бөгөөд асар том мөөгөн үүл үүсгэн, газрыг доргиожээ. Энэ чичиргээ
нь 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгдсэн байна.
Доорх зурагт уг дэлбэрэлтийн өмнөх болох дараах байдлыг сансрын хиймэл
дагуулаас авсныг үзүүлж байна. Гамшгийн үеийн хэт өндөр нарийвчлалтай хиймэл
дагуулын зураг нь хохирлын хэмжээг үнэлэх, гамшигийн талаархи тойм мэдээллийг
шуурхай өгдөг тул яаралтай тусламжийн үйл ажиллагаанд чухал мэдээлэл болж
чаддаг байна.
Зайнаас тандсан мэдээ буюу сансрын зураг нь байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн менежментийг боловсруулах, хохирлын хэмжээг тооцоолох, гамшгийн эрсдлийг бууруулах зэрэг чухал асуудлуудад өргөнөөр ашиглагдсаар байна.
Зураг 1. 2020 оны 5-р сарын 1, (Planet lab image)
Зураг 2. 2020 оны 8-р сарын 5 (Planet lab image)
Зураг 3. Дэлбэрэлтийн өмнө, Worldview-2 satellite image
Зураг 4. Дэлбэрэлтийн дараа, Worldview-2 satellite image
Зураг 5. Дэлбэрэлтийн өмнө, Worldview-2 satellite image
Зураг 6. Дэлбэрэлтийн дараа, Worldview-2 satellite image
Идэвхтэй зайнаас тандан судлал буюу синтетик апертурт радарын (САР) Sentinel-1 хиймэл дагуулаас авсан зургийг боловсруулан дэлбэрэлтийн цар хэмжээ, хохирлыг тооцон гаргажээ. САР-ын технологи нь зургийг өдөр, шөнө, бороо, цас, утаа униартай нөхцөлд ч авч чаддагаараа давуу талтай юм. Зураг 7-д Бейрутад болсон дэлбэрэлтийн өмнөх болон дараах САР-ын зургуудыг үзүүлэв.
Зураг 7. САР-ын дэлбэрэлтийн өмнөх болон дараагийн зураг
Зураг 8. САР-ын зургийн кохирэнс болон эрчмийн мэдээллийг ашиглан тоон боловсруулалт хийж, дэлбэрэлтэнд өртсөн барилгуудыг тодорхойлсон байдал (улаан өнгөөр)
Зураг 9. Зүүн талын зурганд буй дэлбэрэлтэнд тэсч үлдсэн уг байгууламж нь
баруун зурган дээр улаан өнгөөр будагдаагүй байгаагаар дүрслэгдсэн байна.
Мэдээ бэлтгэсэн: А.Мөнх-Эрдэнэ, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
Эх сурвалж : https://internewscast.com/
https://www.euspaceimaging.com/
https://www.harrisgeospatial.com/