Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Суурь судалгааны төслийн танилцуулга, уулзалт ярилцлага зохион байгуулав.
Суурь судалгааны төслийн танилцуулга, уулзалт ярилцлага зохион байгуулав.

Шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжилж буй 2022 оны 9-р сараас 2024 оныг дуустал “ЭРЧИМТЭЙ ГАЗАР АШИГЛАЛТ БҮХИЙ БҮС НУТГИЙН ЭКОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ” сэдэвт суурь судалгааны ажлыг Сэлэнгэ болон Дархан-Уул аймгуудын газар нутгийг хамруулан Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбар гүйцэтгэж байгаа байна.  


Энэхүү судалгааны ажлын танилцуулга, үйл явц, хамтын ажиллагааны тухай уулзалт ярилцагыг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нутгын удирдлагын ордоны хурлын танхимд, 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Нутгын удирдлагын ордоны хурлын танхимд тус тус зохион байгуулав. 

Уулзалт, ярилцаганд тус аймгын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, харьяа төрийн байгууллагууд, тухайлбал, ын эрдэм шинжилгээний ажилчид, Ус цаг уур орчны аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Статистикийн хэлтэс болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдийг хамрагдлаа.


Мөн уулзалт, ярилцагаар судалгааны ажлын танилцуулга, ажлын явц, цаашдын ажлын төлөвлөгөөг танилцуулж, орон нутгийн мэргэжилтнүүд, харьяа байгууллагуудтай санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Судалгааны баг бүрэлдэхүүн үргэлжүүлэн Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын газар нутгаар хээрийн хэмжилт нийгэм эдийн засгын санал асуулга авч ажиллаж байна.


ШУА-ийн ГГХ-ийн ГНГАС.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө