ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД “ПАН-АРКТИКИЙН УС-НҮҮРСТӨРӨГЧИЙН ЭРГЭЛТ” СЭДЭВТ ХУРАЛД ОРОЛЦОЖ, ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Япон Улсын Нагояа их сургууль, Хоккайдо их сургуулийн
эрдэмтэн судлаачид Арктик, сэрүүн бүс нутгийн цэвдэг, хойд туйлын
далайн мөс, уур амьсгал өнөө үед болон ирээдүйд хэрхэн өөрчлөгдөж
болохыг үнэлэх зорилготой “Пан-Арктикийн
Ус-Нүүрстөрөгчийн эргэлт” нэртэй олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлж буй юм.
Төслийн Монгол талын зохицуулагчаар ГГХ -ийн захирал, доктор А.Дашцэрэн
сонгогдон ажиллаж байгаа болно. Тус төслийн хүрээнд жил бүр эрдэм шинжилгээний
хурал зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хурал 3-р сарын 4-өөс 7-ны хооронд
тэнхим болон цахимаар зохиогдлоо. Хуралд Япон, АНУ, Швед, ОХУ, Монголын эрдэмтэн
судлаачид өөрсдийн илтгэлээ танилцуулсан. Хурлыг зохион байгуулах багийн гишүүнээр
ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн оролцож ажилласан бөгөөд “Монгол орны
байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө”
сэдвээр илтгэл хэлэлцүүлж, төслийн гишүүдтэй бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт
түүний хүйтэн мандалд үлүүлэх нөлөө, ус, дулаан, нүүрстөрөгчийн эргэлтийн судалгаа хийх, судлаач солилцох
чиглэлээр санал солилцжээ.
Бусад мэдээлэл