ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарт хэрэгжиж буй Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилт бүхий “Геоэкологийн нөхцөлийг тодорхойлох, үнэлэх арга зүй боловсруулах” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд БНСУ-ын Корей их сургуулийн Эх дэлхий ба хүрээлэн буй орчны тэнхимийн профессорын багтай хамтарсан судалгааны баг 2023 оны 06 сарын 29-ний өдрөөс 7 сарын 2-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум орчимд хээрийн сургалт, судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Судалгааны явцад Эрдэнэт үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай танилцсан. Мөн Корей их сургуулийн профессорууд, хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбар, Хөрс судлалын салбарын судлаачид хамтран хөрс, гадаргын болон газрын доорх усны геохимийн судалгаа явуулж, ерөнхий хими, нитрат, сульфат, карбоны изотопоос гадна хүнд металлын изотопын сорьц авч шинжилгээнд бэлтгэж, хээрийн нөхцөлд тодорхойлох хими, физикийн үзүүлэлтүүдийг тодорхойлон хамтарсан судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.