Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Салбар дундын судалгаа хөгжүүлэх чиглэлээр Солонгос улсын Кореа Их сургуультай хамтын ажиллагааг эхлүүллээ.
Салбар дундын судалгаа хөгжүүлэх чиглэлээр Солонгос улсын Кореа Их сургуультай хамтын ажиллагааг эхлүүллээ.

Монгол Солонгос хоёр орны хамтарсан Гео-шинжлэх ухааны (хүрээлэн буй орчин, геологи) өнөө ба ирээдүй сэдэвт эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал болон хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын зурах ёслолын үйл ажиллагаа 2023 оны 6-сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.  


Тус хурлын үеэр үеэр Бүгд Найрамдах Солонгос улсын Кореа Их сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Эх дэлхий, Хүрээлэн буй орчны тэнхим, Шинжлэх ухааны академийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн болон Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн Геологи, Уул Уурхайн сургуулийн хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  


Тус баримт бичгийн хүрээнд хамтарсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, залуу судлаач, эрдэмтдийг солилцох, хамтарсан хээрийн судалгаа явуулах, эрдэм шинжилгээний бүтээл туурвих зэргээр хүрээлэн буй орчин болон геологийн салбаруудын салбар дундын судалгааг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой болно. Хуралд оролцогчид шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтын талаар хэлэлцэхээс гадна Монгол Солонгос хоёр орны хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх олон талын оролцоог хангаж байна. Мөн Кореа Их Сургуулийн профессорууд тус сургуульд суралцах сонирхолтой магистр, докторын түвшний оюутнуудтай ярилцлага, уулзалт зохион байгууллаа.  


Тус хуралд Кореа Их сургуулийн профессорууд, Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Геологи, Уул уурхайн сургууль, Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын Их сургууль болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 120 гаруй профессор, эрдэмтэн судлаач, инженерүүд оролцсон байна. 


Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн захирал, доктор А. Дашцэрэн, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Геологи, Уул Уурхайн сургуулийн захирал, профессор К. Хавалболот, Кореа Их сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Эх дэлхий, Хүрээлэн буй орчны тэнхмийн профессор, Seong-Taek Yun нар хурлыг нээж үг хэлсэн.  


Мөн хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, профессор Seong-Deog Yang, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б. Авид, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д. Одгэрэл нар хуралд оролцогчдод баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн. 



Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө