Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН АНХ УДААГАА ЦАГ УУРЫН СТАНЦТАЙ БОЛЛОО.
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН АНХ УДААГАА ЦАГ УУРЫН СТАНЦТАЙ БОЛЛОО.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын хамт олон Швейцарийн Хөгжлийн Агентлангийн санхүүжилтээр Отгонтэнгэрийн дархан цаазат газрын захиргаатай өндөр уулын уур амьсгал, цэвдэг, мөстлөгийн өөрчлөлт болон ургамлын судалгааны ажлуудыг хийхээр харилцан тохиролцсоны дагуу цаг уурын иж бүрэн автомат станцыг Отгонтэнгэрийн дархан цаазат газарт 2020 оны 08-р сарын 09-ны өдөр амжилттай суурилууллаа.

Дээрх ажлыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн, ЭШТА зочин судлаач доктор Михайл Вальтер, ЭШДА магистр Х.Тэмүүжин, ЭШДаА магистр Г.Уламбаяр, ЭШДаА Н.Нандинцэцэг болон Монгол улсын багшийн их сургуулийн багш докторант В.Гүндэгмаа, мөн Отгонтэнгэрийн дархан цаазат газрын дарга Д.Батдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийж гүйцэтгэлээ. 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө