Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРҮҮЛ ОЙ-ЭРҮҮЛ ХҮН
ЭРҮҮЛ ОЙ-ЭРҮҮЛ ХҮН

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан бөгөөд энэхүү өдөр  ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм. Энэ жилийн хувьд “ЭРҮҮЛ ОЙ-ЭРҮҮЛ ХҮН” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэж байна. 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбараас Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 138, 139, 140, 145, 149-р сургуулийн 3-5-р ангийн 200 гаруй сурагчдад Монгол орны ойн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх,  ой болон хүний амьдрах орчны харилцан хамаарал, байгаль орчныг хамгаалах мэдлэг, мэдээллийг олгох, сурталчлах зорилгоор хичээл зааж энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.  


                                                       ЧД-ийн ЕБ-ийн  138-р сургуулийн сурагчид


                                                           ЧД-ийн ЕБ-ийн  145-р сургуулийн  сурагчид


Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
12 өдрийн өмнө
“Ой ба Хүнс”
12 өдрийн өмнө