Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалтад ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга, доктор М.Буяндэлгэр, тус төвийн албан хаагчид болон ГГХ-ийн зарим салбарын дарга нар, судлаачид оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид нийгэм, эдийн засгийн орон зайн судалгаа, Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах туршилт, судалгаа, халианы нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, хот орчимд хөв цөөрөм байгуулах боломж, хот орчмын ойн түймэр, хортон, ногоон байгууламжийн эрсдэлийн судалгаа зэрэг нийслэл хотын тулгамдсан асуудлуудын талаар хийсэн судалгааны үр дүн, хэрхэн шийдэх боломж, гарц шийдлээ танилцуулж цаашид талууд хамтран ажиллахаар тохиролцов.
Хэлэлцүүлэгт ГГХ-ийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, доктор С.Чинзориг, ЭША Л.Очирхуяг, ЭША Г.Элбэгзаяа, ЭША Б.Батчөдөр, ЭША Х.Тэмүүжин, ЭША Н.Нандинцэцэг, ЭША Ц.Батням, ЭША Б.Бямбадолгор, ЭША П.Цэенханд нарын судлаачид өөрсдийн судалгааны үр дүнгээ танилцууллаа.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө