Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарт Эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна.

 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Хүрээлэн буй орчин, байгаль орчны менежмент, экологи эдийн засгийн үнэлгээ, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр (3.0 дээш голч дүнтэй) түүнээс дээш зэрэгтэй;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад тууштай ажиллах сонирхолтой;
  • Хээрийн судалгаа, мониторингын ажлаар орон нутагт ажиллах боломжтой;
  • Эерэг зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай;
  • Мэргэжлийн программууд дээр ажиллах, суралцах чадвартай;
  • Англи, бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөр, байгаль орчны олон улсын стандартын чиглэлүүдээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалт, тогтвортой менежментийн салбар дундын судалгаа хийх;
  • Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудын хүрээнд байгаль орчны менежмент, хууль тогтоомж, олон улсын стандартын чиглэлээр судалгаа хийх;
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүрээлэн буй орчны өөрчлөлт, мониторингийн судалгаа хийх;
  • Шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжүүлэлт (R&D), төлөвлөлтийн судалгаа хийх;
  • Судалгааны үр дүнд тулгуурлан эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, тайлан, ном болон олон нийтэд зориулсан шинжлэх ухааны бүтээл туурвих;

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Товч намтар /CV/;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Мэргэжлийн дипломын хуулбар;
  • Мэргэжлийн ур чадварыг илтгэх материалын хуулбар, сертификат болон бусад батламжийн хуулбар;

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл (ажлын өдрүүдэд)

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Баруун Сэлбийн 15. ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр, 2 давхар, 205б тоот.

Холбоо барих утас: 976-99614005

И-мэйл: narangerel_s@mas.ac.mn, davaasureng@mas.ac.mn

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн дээр дурдсан материалыг бүрэн бүрдүүлэн, цахим хэлбэрээр эсвэл өөрийн биеэр өгөх боломжтой.


Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
10 өдрийн өмнө
“Ой ба Хүнс”
10 өдрийн өмнө