Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид АНУ-ын “Зэрлэг хулд загасны төв”-д зочилж, ердийн тул загас (Hucho taimen), түүний амьдрах орчин, хамгааллын асуудлаар мэдээлэл солилцож байна.
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид АНУ-ын “Зэрлэг хулд загасны төв”-д зочилж, ердийн тул загас (Hucho taimen), түүний амьдрах орчин, хамгааллын асуудлаар мэдээлэл солилцож байна.

АНУ-ын “Зэрлэг хулд загасны төв”-тэй байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан судлаач солилцох ажлын хүрээнд ГГХ-ийн нэр бүхий эрдэмтэн, судлаачид 2024 оны 10 дугаар сарын 08-аас эхлэн АНУ-ын Орегон мужийн Портланд хотод байх тус төвд ердийн тул загас, түүний амьдрах орчин, хамгааллын асуудлаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлэгт оролцож байна. Тус уулзалт, хэлэлцүүлэгт ГГХ-ийн эрдэмтэн, судлаачдаас гадна “Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Цэнгэг ус хариуцсан мэргэжилтэн, “Зэрлэг хулд загасны төв”-ийн АНУ болон Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтнүүд, мөн “Дэ Нэйчэр Консерванси”-ийн Глобал төслийн баг, Орегон мужийн их сургуулийн төлөөллүүд тус тус хамрагдаж байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн эхний өдрүүдэд Монгол орны томоохон гол мөрөнд тархсан ердийн тул загасны хамгааллын асуудлаар Усны нөөц, ус ашиглалтын салбарын ЭШТА, доктор Б.Мэндсайхан, ердийн тул загас тархсан зарим голуудын усны химийн чанарын талаар ЭШДэА, магистр Д.Гэрэлт-Од нар илтгэл хэлэлцүүлж, ГГХ-ийн бүтэц, үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагаа болон Монгол орны голуудад төлөвлөсөн усны барилга байгууламжийн талаарх хамтарсан илтгэлийг Гадаад харилцааны ажилтан ЭШДэА, доктор Э.Болорцэцэг, Усны нөөц, ус ашиглалтын салбарын ЭШДэА, магистр Б.Мөнхтөр нар танилцууллаа. Мөн “Зэрлэг хулд загасны төв”-ийн судлаач, доктор Матт Слоат, орон зайн аналист Жон Харт, Үйл ажиллагаа, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ахлах менежер Мелани Дюнн, Оросын хөтөлбөр хариуцсан захирал Маруиш Вроблевски, Зэрлэг загас судлал хариуцсан менежер Жэймс Лоси нар Монгол оронд хийсэн хулд загасны судалгаа, ердийн тул загасны голын сав газруудад тархсан байдлын орон зайн анализын үр дүнг танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Хөтөлбөрийн хүрээнд Орегон, Калифорн мужийн нутагт дэвсгэрт хамаарах Кламат голын Усан цахилгаан станц бүхий даланг нурааж нөхөн сэргээлт хийж буй газраар зочилж нөхөн сэргээлтийн үйл явцтай танилцахаас гадна хулд загасны идэвхтэй нүүдэл явагдах, үржих, идэш тэжээлээ олох, усны температур нэмэгдэх үед хорогдох чухал амьдрах орчин бүхий хэсэгтэй тус тус танилцав.

Уулзалт, хэлэлцүүлэг ердийн тул загас тархсан голын экосистемд үзүүлэх байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөө, түүний эсрэг цаашид авах шаардлагатай арга хэмжээ зэргийг сав газар тус бүрээр үнэлэх асуудлаар үргэлжилж байна.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
29 өдрийн өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө