Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН ГАЙХАМШИГ” сэдэвт шинжлэх ухаан танин мэдэхүйн товхимол хэвлэгдэн гарлаа.
“МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН ГАЙХАМШИГ” сэдэвт шинжлэх ухаан танин мэдэхүйн товхимол хэвлэгдэн гарлаа.

Монгол улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын судлаачид “Монгол орны газарзүйн гайхамшиг” сэдэвт шинжлэх ухаан танин мэдэхүйн товхимлыг хэвлүүлэн гаргалаа. Тус бүтээл нь 3 бүлэг, 23 дэд сэдвийн хүрээнд бичигдсэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, коллеж, их, дээд сургуулийн оюутнууд болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүсэл эрмэлзэлтэй хүн бүрд зориулсан 50 хуудас бүхий товхимол юм. 

Нэгдүгээр бүлэг: Газрын гадаргын гайхам сонин бүлгийн хүрээнд уул нуруудын үүсэл, уулсын өндөр намсдаг уу?, уул-зүйн тогтоц, түүний онцлог, Монголын тэгш өндөрлөг, Монгол орны томоохон хагаралууд болон агуйн тархалт онцлогийн талаар.

Хоёрдугаар бүлэг: Монгол орны гадаргын усны гайхам сонин бүлэгт гол мөрөн хаанаас эх авдаг вэ?, нуур хэрхэн үүсдэг вэ?, Монгол орны рашааны тархалт ач холбогдол, мөсөн гол, хүрхрээ, баян бүрд, ай сав зэрэг сэдвүүдийг багтаасан.

Гуравдугаар бүлэг: Монгол орны уур амьсгалын гайхам сонин бүлэгт цаг агаар уур амьсгалын ялгаа, улирал солигдох, нар буцах, говь цөлийн бүсэд хур тунадас яагаад бага ордог вэ?, хавар намрын улиралд цаг агаар яагаад тогтворгүй байдаг вэ?, ази тивийн агаарын их даралтын төв, агаар дахь усан дусал, мөсөн талст хэрхэн үүсдэг вэ?, Солонго яагаад үүсдэг вэ? зэрэг асуулт дэвшүүлэн тайлбарлах хэлбэрээр физик газарзүйн үндсэн суурь ойлголтуудыг өгөх, энэ талаарх мэдлэг олгоход чиглэгдсэн бүтээл юм.

Тус бүтээлийн ерөнхий редактороор Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын ахмад эрдэмтан Э.Авирмэд (PhD), дэд бүлгүүдийн үндсэн зохиогчоор Т.Рэнчинмядаг (PhD), Ц.Батням (MSc), О.Мөнхдулам (докторант), Т.Даваагатан (MSc), С.Нарангэрэл (докторант), Э.Одбаатар (докторант), Б.Баянжаргал (MSc), М.Пүрэвсүрэн (MSc), Х.Золзаяа (BSc) нар ажилласан.

 

 

Мэдээг бэлтгэсэн. Б.Баянжаргал

(Физик газарзүй, орчин судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан)


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө