Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн усны чанар
Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн усны чанар

2020-2022 оны мэдээлэл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ), ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (ГГХ), Хими, химийн технологийн хүрээлэн (ХХТХ) -ийн хамтарсан судалгааны ажлын үр дүн, 2023-2024 оны мэдээлэл нь УСУГ, Усны төв лабораторийн шинжилгээний ажлын үр дүн бөгөөд эх үүсвэрүүдийн усны шинжилгээний дүнг MNS 0900:2018 (Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ) стандарттай харьцуулав.

Улаанбаатар хотын төвлөрсөн хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх ус нь нэн цэнгэгээс цэнгэг (эрдэсжилт 58.8-466.9 мг/л), маш зөөлнөөс хатуувтар (0.64-5.02 мг-экв/л) ус тархсан байх бөгөөд Үйлдвэрийн эх үүсвэр болон Мах комбинатын эх үүсвэрүүдэд эрдэсжилт, хатуулгийн хэмжээ нэмэгдэж 393.7-466.9 мг/л, 4.23-5.02 мг-экв/л хүрсэн байна (Зураг 1, 2).

Зураг 1. Төвлөрсөн эх үүсвэрүүдийн усны эрдэсжилт

Зураг 2. Төвлөрсөн эх үүсвэрүүдийн усны хатуулаг

 

Төв эх үүсвэр

2020-2024 оны шинжилгээний дүнгээс харахад Төв эх үүсвэрийн худгийн усны pH 6.69, эрдэсжилт дунджаар 86.3  мг/л, хатуулаг дунджаар 0.8 мг-экв/л, аммонийн ионы агууламж 0.02 мг/л байна. Шинжилсэн үзүүлэлтүүдийг MNS 0900:2018 стандарттай харьцуулахад давсан үзүүлэлт байхгүй.

Химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн, 1-р төрлийн нэн цэнгэг усны ангилалд хамаарч байна. Усны ионы бүтцэд катионоос кальци (Са2+), анионоос гидрокарбонат (HCO3-) зонхилж катионы харьцаа Са2+>Na++K+>Mg2+, анионы харьцаа HCO3->SO42->Cl- байна.

 

Дээд эх үүсвэр

2020-2024 оны шинжилгээний дүнгээс харахад Дээд эх үүсвэрийн худгийн усны pH 6.58, эрдэсжилт дунджаар 58.8  мг/л, хатуулаг дунджаар 0.64 мг-экв/л, аммонийн ионы агууламж 0.02 мг/л байна. Шинжилсэн үзүүлэлтүүдийг MNS 0900:2018 стандарттай харьцуулахад давсан үзүүлэлт байхгүй.

Химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн 1-р төрлийн, нэн цэнгэг усны ангилалд хамаарч байна. Усны ионы бүтцэд катионоос кальци (Са2+), анионоос гидрокарбонат (HCO3-) зонхилж катионы харьцаа Са2+>Na++K+>Mg2+, анионы харьцаа HCO3->SO42->Cl- байна.

 

Нисэхийн эх үүсвэр

2020-2024 оны шинжилгээний дүнгээс харахад Нисэхийн эх үүсвэрийн худгуудын усны pH 6.83, эрдэсжилт дунджаар 78.4  мг/л, хатуулаг дунджаар 0.92 мг-экв/л, аммонийн ионы агууламж 0.03 мг/л байна. Шинжилсэн үзүүлэлтүүдийг MNS 0900:2018 стандарттай харьцуулахад давсан үзүүлэлт байхгүй.

Химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн 1-р төрлийн, нэн цэнгэг усны ангилалд хамаарч байна. Усны ионы бүтцэд катионоос кальци (Са2+), анионоос гидрокарбонат (HCO3-) зонхилж катионы харьцаа Са2+>Na++K+>Mg2+, анионы харьцаа HCO3->SO42->Cl- байна.

 

Үйлдвэрийн эх үүсвэр

2020-2024 оны шинжилгээний дүнгээс харахад Үйлдвэрийн эх үүсвэрийн худгуудын усны pH 6.81, эрдэсжилт дунджаар 393.7  мг/л, хатуулаг дунджаар 4.23 мг-экв/л, аммонийн ионы агууламж 0.03 мг/л байна. Шинжилсэн үзүүлэлтүүдийг MNS 0900:2018 стандарттай харьцуулахад давсан үзүүлэлт байхгүй.

Химийн бүрэлдэхүүний хувьд сульфатын ангийн, кальцийн бүлгийн, 3-р төрлийн, цэнгэг усны ангилалд хамаарч байна. Усны ионы бүтцэд катионоос кальци (Са2+), анионоос сульфат (SO42-) зонхилж катионы харьцаа Са2+>Mg2+>Na++K+, анионы харьцаа SO42->HCO3->Cl- байна.

 

Мах комбинатын эх үүсвэр

2020-2024 оны шинжилгээний дүнгээс харахад Мах комбинатын эх үүсвэрийн худгуудын усны pH 6.72, эрдэсжилт дунджаар 466.9  мг/л, хатуулаг дунджаар 5.02 мг-экв/л, аммонийн ионы агууламж 0.02 мг/л байна. Шинжилсэн үзүүлэлтүүдийг MNS 0900:2018 стандарттай харьцуулахад давсан үзүүлэлт байхгүй.

Химийн бүрэлдэхүүний хувьд сульфатын ангийн, кальцийн бүлгийн, 3-р төрлийн, цэнгэг усны ангилалд хамаарч байна. Усны ионы бүтцэд катионоос кальци (Са2+), анионоос сульфат (SO42-) зонхилж катионы харьцаа Са2+>Mg2+>Na++K+, анионы харьцаа SO42->HCO3->Cl- байна.

 

Яармагийн эх үүсвэр

2020-2024 оны шинжилгээний дүнгээс харахад Яармагийн эх үүсвэрийн худгийн усны pH 6.63, эрдэсжилт дунджаар 79.1  мг/л, хатуулаг дунджаар 0.9 мг-экв/л, аммонийн ионы агууламж 0.01 мг/л байна. Шинжилсэн үзүүлэлтүүдийг MNS 0900:2018 стандарттай харьцуулахад давсан үзүүлэлт байхгүй.

Химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн 1-р төрлийн, нэн цэнгэг усны ангилалд хамаарч байна. Усны ионы бүтцэд катионоос кальци (Са2+), анионоос гидрокарбонат (HCO3-) зонхилж катионы харьцаа Са2+>Na++K+>Mg2+, анионы харьцаа HCO3->SO42->Cl- байна.

 

Гачууртын эх үүсвэр

2020-2024 оны шинжилгээний дүнгээс харахад Гачууртын эх үүсвэрийн худгийн усны pH 6.66, эрдэсжилт дунджаар 85.8  мг/л, хатуулаг дунджаар 0.97 мг-экв/л, аммонийн ионы агууламж 0.04 мг/л байна. Шинжилсэн үзүүлэлтүүдийг MNS 0900:2018 стандарттай харьцуулахад давсан үзүүлэлт байхгүй.

Химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн 1-р төрлийн, нэн цэнгэг усны ангилалд хамаарч байна. Усны ионы бүтцэд катионоос кальци (Са2+), анионоос гидрокарбонат (HCO3-) зонхилж катионы харьцаа Са2+>Na++K+>Mg2+, анионы харьцаа HCO3->SO42->Cl- байна.

 

Д.Гэрэлт-Од, М.Нямхүү

 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбар, Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар


Бусад мэдээлэл