2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь
хөтөлбөрийн газар, Газрын доорх усны тогтвортой менежментийн ЮНЕСКО-ийн тэнхим (Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн дэргэдэх), Газрын доорх усны нөөцийн
үнэлгээний олон улсын төв, Цэнгэг усны
хүрээлэнтэй хамтран Бээжин дэхь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол улсын сав газрын захиргааны
мэргэжилтнүүдэд зориулсан газрын доорх усны мониторингийн өгөгдлийг
боловсруулах аргачлал болон менежмент, төлөвлөлтийн сургалт”-ыг 2021 оны 9-р
сарын 13-15-нд Цэнгэг усны байгаль хамгаалах төв дээр зохион байгууллаа.
Сургалт газрын доорх усны мониторингийн өгөгдөл боловсруулалт болон усны
нөөцийн менежмент төлөвлөлтийн гэсэн үндсэн хоёр чиглэлээр зохион байгууллаа.
Тус сургалтанд ЮНЕСКО-ийн газрын доорх усны тогтвортой менежмэнтийн тэнхимийн эрхлэгч (Co-chair) С.Чинзориг “Газрын доорх усны мониторингийн өгөгдлийг судалгаа шинжилгээнд ашиглах нь”, Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч доктор Б.Одсүрэн “Газрын доорх усны чанар” сэдвээр илтгэлүүд тавьсан.
Эх сурвалж: Усны газар