Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Айраг нуурт сүргийн бүтэц зохицуулах агнуур явуулах боломжийг тогтоох судалгаа хийлгэхээр хамтран ажиллах
Айраг нуурт сүргийн бүтэц зохицуулах агнуур явуулах боломжийг тогтоох судалгаа хийлгэхээр хамтран ажиллах

2021 оны 09 сарын 27-нд хүрээлэнгийн захирал Д. Баттогтох, Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А. Ягаантай “Хяргас, Айраг нуурт сүргийн бүтэц зохицуулах агнуур явуулах боломжийг тогтоох судалгаа хийлгэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус судалгааны ажлыг Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэмтэн, судлаачид гүйцэтгэх бөгөөд судалгааны зорилго нь Хяргас, Айраг нуурын усан орчны экологийн төлөв байдал, агнуурын загасны нас, хүйсийн харьцаа, биомассыг судалсаны дүнд сүргийн бүтцийг зохицуулах агнуур явуулах боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон үр дүнг БОАЖЯ-аар батлуулан хүлээлгэн өгөхөд оршино.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө