Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Сайнбаяр “Агаар мандалд агуулагдах нүүрсхүчлийн хийн агууламжийн орон зайн тархалтыг загварчлах нь” сэдвээр газарзүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.
Тус судалгааныхаа ажлаар бүс нутгийн хэмжээнд агаар мандалд агуулагдах нүүрсхүчлийн хийг загварчлах машин сургалтын загварыг гарган авч, нөлөөлж буй хүчин зүйлүүдийн харилцан хамаарал, ач холбогдлыг үнэлсэн ба хиймэл оюун ухааны зарчим дээр суурилсан таамаглалыг тайлбарлах, нэгдсэн тогтолцоог ашиглан загварын дотоод бүтцэд дүн шинжилгээ хийж, онолын үндэслэлтэй тайлбарлах аргачлалыг боловсруулсан нь байгалийн шинжлэх ухааны салбарт машин сургалтын загварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан судалгаа болжээ.