Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн дэргэд ЮНЕСКО-ийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхимийн эрхлэгч (хамтран) томилогдлоо.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн дэргэд ЮНЕСКО-ийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхимийн эрхлэгч (хамтран) томилогдлоо.

ЮНИТВИН/ЮНЕСКО-ийн тэнхимийн эрхлэгч (UNESCO chair)-ийн хөтөлбөр нь 1992 онд эхэлсэн бөгөөд 117 орны 850 гаруй байгууллага тус хөтөлбөрт хамрагдан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь ЮНЕСКО-ийн тэргүүлэх чиглэлүүд болох боловсрол, байгалийн ба нийгмийн шинжлэх ухаан, соёл, харилцааны чиглэлээр ЮНЕСКО-ийн тэнхимийн эрхлэгч нарыг томилон дэмжин ажилладаг. Одоогоор 700 гаруй ЮНИТВИН / ЮНЕСКО-ийн тэнхимийн эрхлэгч нар олон улсад ажиллаж байна. ЮНЕСКО-ийн тэнхимийн эрхлэгч, байгалийн шинжлэх ухааны салбар дахь UNITWIN сүлжээ нь 2030 тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны туршлагыг нэвтрүүлэх замаар шинжлэх ухаан, бодлого, нийгмийг уялдаа холбоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

ЮНЕСКО-гийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхимийн (Монгол дахь) хамтран эрхлэгчээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, доктор (Ph.D) С.Чинзориг 2021 оны 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн таван жилийн хугацаатайгаар томилогдон ажиллахаар болов.

Энэхүү ЮНЕСКО-ийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим нь 2007 онд анх байгуулагдаж 2019 он хүртэл албан ёсоор сунгагдан ажилласан юм. Тус тэнхимийн эрхлэгчээр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Л.Жанчивдорж, Япон Улсын Цукуба Их Сургуулийн профессор Танака Тадаши нар ажиллаж байгаад хожим нь тус сургуулийн профессор Маки Цүжимура нар 2020 он хүртэл ажилласан байна.

Шинэчлэн томилогдсон ЮНЕСКО-гийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхимийн (Монгол дахь) хамтран эрхлэгч, доктор (Ph.D) С.Чинзориг усны салбарт мэдлэг,  мэдээлэл солилцох, түгээх, судалгаа, шинжилгээний ажлыг үргэлжлүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад анхааран ажиллах болно.

Мөн түүнчлэн ШУА-ийн ГГХ-ийн дэргэд ЮНЕСКО-гийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлтийг хариуцсан Тэнхимийн эрхлэгчээр Доктор, Профессор, Михаэль Вальтер 2020 оны 9-р сард сонгогдон ажиллаж эхэлсэн.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө