Эхлэл
Шинэ Мэдээ
Хөрсний гүнд агуулагдах нүүрстөрөгчийн нууц
Их хэмжээний нүүрстөрөгч хөрсний гүнд агуулагдаж байдаг.
Эрдэмтэд уг нүүрстөрөгчийн газар
доор
хадгалагдах эсвэл уур амьсгалыг тогтворгүйжүүлэгч нүүрсхүчлийн давхар исэл
болон агаар мандалд ялгарах нөхцлийг нээн илрүүлжээ.
Dartmouth
college- н 2018 онд хийсэн судалгаагаар хөсрний микробууд нь хөрсний гүнд
нүүрстөрөгч ихээр хадгалагдахад хүргэдэг шалтгаан байж болох юм гэдгийг
тогтоожээ. Энэ судалгааагаар хөрсний гүнд микробуудад
хоол болох энерги бага байдгаас шалтгаалан хуримтлагдсан органик нүүрстөрөгчийг
микробууд задралд оруулахад хэцүү болж
газар доор уур амьсгалыг тогтворгүйжүүлэгч химийн элемэнтийг хадгалах санг бий
болгож байдаг гэдгийг тогтоосон
байна. Энэ судалгаа
нь Soil Biology and Biochemistry сэтгүүлд
хэвлэгдсэн ба гүний хөрс нь нүүрстөрөгчийн эх үүсвэр эсвэл хадгалагч болох
нөхцөлүүдийг хөнджээ.
Хөрсний гүнд орших нүүрстөрөгч хэрхэх нь уур амьсгалын
өөрчлөлтийг судалж буй судлаачдад чухал ач холбогдолтой байдаг. Хөрсөнд 2400
гигатонн нүүрстөрөгч агуулагдаж байдгаас 2 /3 нь 20 см - с доош гүнд
байдаг ба энэ нь дэлхийн агаар мандалд нүүрсхүчлийн давхар исэл хэлбэрээр орших
нүүрстөрөгчаас 2 дахин их юм. Хэрвээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр
задралын эрчим нь нэмэгдвэл хөрсний гүнд агуулагдах нүүрстөрөгч хүлэмжийн хий
болон агаарт тархана.
Дээрх судалгаанд хөрсний гүнээс хамаарч органикийн задрал
хэрхэн өөрчлөгдөж байгааг туршиж судалсан байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт
хөрсний гүнд агуулагдах нүүрстөрөгчөд нөлөөлөх үгүйг таамаглахад тус болох зорилготой
юм.
Dartmouth
college- н туслах проффессор Caitlin Hicks Pries “Хөрсний гүн
дэх нүүрстөрөгч бол уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйг ойлгоход чухал ач
холбогдолтой юм”, “Газар доор агуулагдаж буй энэ их нүүрстөрөгчийн үүслийн
шалтгаан болон үүнээс ялгарах хүлэмжийн хийг ойлгох нь бидэнд ирээдүйн уур
амьсгал хэрхэхийг таамаглахад туслана” гэж хэлжээ.
Хөрсний органик нүүрстөрөгч нь ургамлын үлдэгдлийн
задралаас үүсдэг ба мянга мянган жил хөрсөнд хадгалагддаг. Судалгааны баг яагаад хөрсний
гүн дэх зарим нүүрстөрөгч урт хугацааны турш хадгалагддаг байхад яагаад зарим
нь агаарт ялгардаг вэ? гэдгийг мэдэхийн тулд ургамлын үндсийг янз бүрийн гүнд
задралд оруулах туршилт хийжээ. Туршилтаар ургамлын үндсийг 15 см-с 95 см-н
гүнд суурилуулан задралд оруулсан. Эхний 6 сард бүх гүнүүд дэх ургамлын
үндэсний нүүрстөрөгчийн алдрал төсөөтэй байсан. Гэвч 30 сарын дараа
нүүрстөрөгчийн алдрал гүнрүүгээ болох тусам удааширсан байна.
Судалгааны багийнхан хөрсний гүнд микробуудад ашиглах
боломжит энерги бага хэмжээтэй байгаа нь задрал удаан явагдах шалтгаан байж
болох юм гэж үзсэн. Задралын эрчим удааширсны үр дүнд нүүрстөрөгч илүү удаан
хугацаанд хөрсөнд хадгалагддаг байна.
“Амьд нарийн үндэснүүд нь өнгөн хөрсийг тэжээдэг ба хөрсний
микробуудад чихэр л гэсэн үг. Хөрсний гүнрүүгээ энэ энергийн эх үүсвэр бага болж үхсэн үндсийг
үр ашигтайгаар задлах энергээр дутдаг” хэмээн судалгааны багийн Hicks Pries хэлсэн.
Энэ судалгаанд California болон Prienceton их сургуулиудын
хамтран хөгжүүлсэн CORPSE (Carbon Organisms Rhizophere
and Protection in the Soil environment) загварыг давхар
ашиглажээ. Энэ загвар нь микробын идэвхийг
таамаглахаас гадна үндэс задрах биологийн процессд хэдий хэмжээний энерги зарцуулагдаж
байгааг тооцох боломж олгодог.
CORPSE
загвараар задрах үйл явц нь энерги хангалттай үед
харьцангуй хурдтай явагддаг харин энергийн гадаад эх үүсвэргүй үед хөрсний гүн
дэх микробууд үндсийг задлах чадвараа алддаг гэсэн үр дүнг гаргажээ.
Загварыг хөгжүүлсэн California их сургуулийн эрдэмтэн Benjamin Sulman “ CORPSE загварыг
хөрсний нүүрстөрөгчийн судалгаанд ашиглах үед дан ганц задралд орж буй
материалыг судлахаас гадна задралын процесст оролцож буй амьд зүйлсийн
гүйцэтгэх үүргийг судлах боломжийг бидэнд олгодог” хэмээн хэлжээ.
Энэ судалгаанд хөрсний гүнээс хэдий хэмжээний нүүрстөрөгч
хэр хугацаанд ялгарахыг тооцоолоогүй ч уур амьсгалын өөрчлөлт хэрхэн хөрсний гүн дэх нүүрстөрөгчид нөлөөлж
болохыг харуулсан. Жишээлбэл, хур тунадас нэмэгдсэнээр микробуудад хэрэгтэй энерги
хөрсний гүн лүү зөөвөрлөгдөн их хэмжээний нүүрстөрөгчийг агаарт ялгаруулах
боломжтой. Мөн зонхилох ургамлын төрөл зүйл нь нарийн үндэс бүхий ургамал болж
өөрчлөгдөхөд нүүрстөрөгч ихээр агаарт ялгарах шалтгаан болж болно. Харин бүдүүн
үндэс бүхий ургамлуудаар солигдоход эсрэгээрээ байна.
Энэ өгүүлэлд дэлхийн хөрсний нүүрстөрөгчийн талаас илүү
нь 20 см –н гүнээс доош хадгалагдаж байгаа ч хөрсний гүн дэх органик
нүүрстөрөгчийн эргэлтийг хянах үйл явцад анхаарал бага хандуулдаг гэдгийг
дурдсан. Мөн энэ судалгаа хөрсний чийг
болон температур нь хөрсний гүн дэх задрал болон микробын тоонд аль алинд нь
шууд нөлөөлдөггүй гэдгийг тогтооэжээ. Харин азотын хэмжээ гол хүчин зүйл байж болох юм гэхдээ
цаашид нарийвчлан судлах хэрэгтэй хэмээжээ.
Эх өгүүлэл:
Caitlin
E. Hicks Pries, Benjamin N. Sulman, Corinna West, Caitlin O'Neill, Erik
Poppleton, Rachel C. Porras, Cristina Castanha, Biao Zhu, Daniel B. Wiedemeier,
Margaret S. Torn. Root litter decomposition slows with soil depth . Soil
Biology and Biochemistry , 2018; 125: 103 DOI: 10.1016/j.soilbio.2018.07.002
Бусад мэдээлэл