Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон БОАЖЯ-ны хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон  БОАЖЯ-ны хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон БОАЖЯ хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг 2023 оны 8-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад БОАЖ яамны Уур амьсгалын өөрчлөлт,бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор Ш.Цэрэндулам, яамны харья байгууллагуудын мэргэжилтнүүд, ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн, хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо. Уулзалтын үеэр хүрээлэнгийн ЭНБД, доктор Б.Одсүрэн хүрээлэнгийн үйл ажиллагаа, хэрэгжиж буй төслийн талаар, захирал А.Дашцэрэн хүрээлэнгийн мониторинг, суурин судалгааны станцуудын талаар болон ой, цэвдэг, цөлжилт, усны чиглэлээр гарсан судалгааны голлох үр дүнг танилцууллаа.
Талууд хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, хүрээлэнгээс гарч байгаа бодлогын зөвлөмжүүдийг байгаль орчны салбарт нэвтрүүлэхэд хамтран ажиллах, яамнаас хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлын чиглэлээр илүү нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор Ш.Цэрэндулам, ахлах мэргэжилтэн Ц.Мөнхбат, ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор, А.Дашцэрэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэн, доктор А.Хауланбек, доктор Э.Болорцэцэг, доктор Д.Цэндсүрэн, докторант С.Нарангэрэл, докторант Ө.Ганзориг, ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга доктор, Д.Дуламсүрэн, докторант Х.Пүрэвдагва, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал С.Чойханд, мэргэжилтэн Ундармаа нар оролцлоо.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө