Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭДИЙН ЗАСГИЙН ТОРГОНЫ ЗАМ ДАГУУХ УЛС ОРОНД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ НЬ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
“ЭДИЙН ЗАСГИЙН ТОРГОНЫ ЗАМ ДАГУУХ УЛС ОРОНД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ НЬ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ






БНХАУ-ын цөлжилттэй тэмцэх туршлага, судалгаа шинжилгээ, арга технологиос суралцах зорилготой 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Ганьсу мужийн Ланжоу хотод Эдийн засгийн Торгоны зам дагуух улс оронд цөлжилттэй тэмцэх ньсэдэвт олон улсын сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг жил бүр Хятадын Шинжлэх Ухааны Академийн Баруун хойд Бүсийн Эко Хүрээлэн Буй Орчин ба Нөөцийн хүрээлэнгээс зохион байгуулдаг ба энэ жил Орос, Иран, Судан, Монгол зэрэг 10 орны 27 шинжлэх ухаан, технологи, менежментийн ажилчдыг хамруулсан. Манай хүрээлэнгээс энэхүү сургалтад эрдэм шинжилгээний ажилтан Ч. Жавзандолгор, Б. Байгалмаа, Д. Мөнхбат, М. Баярбат, Ховд Их сургуулийн багш Ч. Аюурзана нар оролцов.

Торгоны зам дагуух улс орнууд нь Хятадын баруун хойд хэсгийн газар нутагтай газарзүйн нөхцөл, экологийн орчин болон цөлжилтийн шалтгаан, үйл явц нь ижил төстэй байдаг. Хятадын Шинжлэх ухааны академи нь Африк, Ойрх Дорнод, Төв Ази, Торгоны зам дагуух хөгжиж буй орнуудтай цөлжилтөөс урьдчилан сэргийлэх онол, технологийг хуваалцаж иржээ.


Энэхүү сургалтаар Хятадын цөлжилттэй тэмцэх хяналт, технологийн талаар, хуурай газар нутагт баянбүрд байгуулах, менежмент хийх, авто зам, төмөр замд экологийн нөхөн сэргээлт, технологийн талаар суралцсан юм.


Түүнчлэн Баруун хойд Бүсийн Эко Хүрээлэн Буй Орчин ба Нөөцийн хүрээлэнгийн цөлжилттэй тэмцэх туршилт, судалгаа шинжилгээний Шапотоу (Shapotou), Линце (Linze), Минкүн (Minqin) зэрэг суурингуудтай танилцав. Энэ үеэр оролцогчид цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлж, дэлхийн цөлжилтийн өнөөгийн байдал, түүний эсрэг тэмцлийн талаар санал солилцож, харилцан ярилцсан юм.


Өнөөг хүртэл Хятадын Шинжлэх Ухааны Академийн Баруун хойд Бүсийн Эко Хүрээлэн Буй Орчин ба Нөөцийн хүрээлэн нь хөгжиж буй орнууд, тэр дундаа Торгоны замын дагуух улсын 400 гаруй шинжлэх ухаан, технологи, менежментийн ажилтнуудыг олон улсын сургалтад хамруулаад байна. 




Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө