Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь Кореа их сургуультай хүрээлэн буй орчны судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь Кореа их сургуультай хүрээлэн буй орчны судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Бүгд Найрамдах Солонгос улсын Кореа Их сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Эх дэлхий, Хүрээлэн буй орчны тэнхим, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд боловсон хүчнийг чадавхжуулах, хамтарсан судалгааны ажлын хүрээнд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эрдэнэцэцэг гадаргын болон газрын доорх усны геохими, изотоп хими, эрдэм шинжилгээний ажилтан Б.Рэнчинбуд биогеохими, Хөрс судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Т.Тэлмэн хөрсний геохими чиглэлээр тус тус Кореа Их сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Эх дэлхий, Хүрээлэн буй орчны тэнхимд Кореа их сургууль болон тус тэнхимийн 100% тэтгэлэгтэйгээр докторын зэрэгт суралцаж байна.

Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эрдэнэцэцэг, Т.Тэлмэн нар нь Хараа голын сав газрын гадаргын болон газрын доорх ус, хөрсний геохими, изотоп химийн төвшинд судалгаа хийж байгаа бөгөөд хээрийн судалгаагаар ус, хөрс, хурдаснаас дээж, сорьц цуглуулан лабораторийн шинжилгээг гардан гүйцэтгэж байна. Эрдэм шинжилгээний ажилтан Б.Рэнчинбуд нь хүнд металл бүхий хөрснөөс ашигтай микробиологийн нянгуудыг ялгах лабораторийн туршилт судалгааг эхлүүлэн идэвхтэй суралцаж байна.

Эдгээр судалгаа нь уул уурхай, газар тариалан, хотжилт эрчимтэй хөгжиж буй манай орны хувьд эдгээр техноген тогтолцоо нь байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй харилцан үйлчлэх үйл явцыг геохимийн түвшинд судлах, мониторинг хийх, цэвэршүүлэх зэрэг технологийг суралцаж, нэвтрүүлэх нь өндөр ач холбогдолтой салбар дундын шинжлэх ухааны хөгжлийн чухал хэлбэр юм.

Нийтлэл бэлтгэсэн: Б.Баяртунгалаг


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө