“МОД ТАРИХ ХӨРС” ГАРЫН АВЛАГА, ЗӨВЛӨМЖ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
Үржил шим муутай, эсвэл ургамлын өсөлт, хөгжилд хөрсний зарим шинж чанар сөргөөр нөлөөлдөг газарт мод, ургамал тарьж буй иргэдэд зориулан тодорхой туршилт, судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан “Мод тарих хөрс” гарын авлага, зөвлөмж хэвлэгдэн гарлаа. Энэхүү гарын авлага нь “Ойн хөрс, хөрсөн бүрхэвч, хөрс хамгааллын асуудал” сэдэвт ажлын хүрээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хамт олон хийж гүйцэтгэлээ.
Хөрсний шинж чанарын хувьд органикийн агууламж бага, шим тэжээлийн макро элементийн хангамж сул, карбонат их, хялбар уусах давсны агууламж өндөр, ширхгийн бүрэлдэхүүний хувьд хэт хүнд, хөнгөн байх нь нийтлэг асуудал бөгөөд энэхүү зөвлөмж, хялбаршуулсан гарын авлагад мод, ургамал тарихад тохиромжгүй хөрсний шинж чанарын сайжруулалтыг хялбараар хэрхэн хийх боломжийн талаар хэд хэдэн хувилбараар боловсруулан орууллаа.
Энэхүү гарын авлага нь шинж чанарын доройтолд орсон хөрсийг сайжруулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр ашиглагдана гэдэгт найдаж байна.



Бусад мэдээлэл