Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХОВД АЙМГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН КЛАСТЕР 2-Т ЦЭВДГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙХ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
“ХОВД АЙМГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН КЛАСТЕР 2-Т ЦЭВДГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙХ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (Bundesministerium für wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung (BMZ))-ны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ Mongolei)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн хүрээнд “Ховд аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн кластер 2-т цэвдгийн байгаль орчны үнэлхээ хийх” төслийг 2021 оны 12 сараас 2022 оны 11 сарын хооронд хэрэгжүүлж байна.

 

Энэхүү судалгаагаар бид төслийн зорилтот тусгай хамгаалалттай газар нутгийн цэвдэгт агуулагдах органик карбоны хэмжээ, түүнээс ялгарах ялгаралыг тогтоож, урт хугацааны уур амьсгал болон гадаргын усны өөрчлөлт, цэвдгийн төлөв байдалд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлхоор зорьж байна. Судалгааны хээрийн ажлын хүрээнд Ховд болон Баян-Өлгий аймгийн 7 сумыг хамарсан SPACES төслийн зорилтот 4 тусгай хамгаалалтай газар нутагт судалгааг хийж гүйцэтгэх юм.


Төслийн удирдагч: Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа



Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө