Вэбсайтын цэс
Хэлний сонголт
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ШИЙДВЭРЭЭР ЖИЛ БҮРИЙН 6 ДУГААР САРЫН 17-НИЙ ӨДРИЙГ ОЛОН УЛСЫН ГАН, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР БОЛГОН ЗАРЛАСАН БӨГӨӨД 2023 ОНД ЭНЭХҮҮ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛАХ, ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” УРИАТАЙГААР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА.
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ШИЙДВЭРЭЭР ЖИЛ БҮРИЙН 6 ДУГААР САРЫН 17-НИЙ ӨДРИЙГ ОЛОН УЛСЫН ГАН, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР  БОЛГОН ЗАРЛАСАН БӨГӨӨД 2023 ОНД ЭНЭХҮҮ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛАХ, ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” УРИАТАЙГААР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА.

Эх дэлхий

Түүний нутаг, түүний эрх.

 

“Газрын доройтлыг бууруулах, тэглэх асуудалд гол оролцогчид эмэгтэйчүүд байсаар ирсэн. Гэсэн хэдий ч улс орнуудын дийлэнх хэсэгт эмэгтэйчүүд газар эзэмших эрх тэгш бус, хязгаарлагдмал байдаг. Бид жендэрийн тэгш байдлыг хангахгүйгээр газрын доройтлыг сааруулж, цөлжилтөөс сэргийлж чадахгүй бөгөөд хүн амын тал хувийг хүйсээр нь хамааруулан газрын менежментийн шийдвэрээс хасч болохгүй юм."

                                                  - Ибрахим Тиав  (НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга)

 

Эмэгтэйчүүд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч тэднийг төдийлөн анхаардаггүй. Дэлхий даяар эмэгтэйчүүд газар эзэмших эрх, тогтвортой хөгжих боломжоор хязгаарлагдаж, сорилт бэрхшээл, газрын доройтол, усны хомсдолд хамгийн их өртдөг. Газар, түүнтэй холбогдох хөрөнгийн эрх тэгш хүртээмжтэй байдалд анхаарч хувь нэмрээ оруулах нь охид эмэгтэйчүүд, хүн төрөлхтний ирээдүйд шууд хийх хөрөнгө оруулалт болно. Дэлхийн ган, цөлжилтийн эсрэг хамтдаа уриан дор тэргүүн эгнээнд охид, эмэгтэйчүүд байхыг онцолжээ. 


#Her Land-түүний газар нутаг уриан дор нэгдэж байна.

НҮБ нь түнш, идэвхтэн, нөлөөлөгчдийн хамт газрын тогтвортой менежментэд охид, эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, амжилттай жишээг сурталчлан таниулах, дэлхий даяар тэдний оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор #HerLand аяныг эхлүүлээд байна. Та ч бас олон нийтэд хүргэж, дэлхийн ган цөлжилтийн эсрэг хамтдаа аяныг эхлүүлж, тэргүүн эгнээнд охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад жендэр (хүйс) тэгш байдлын гол үүргийг сурталчлах замаар дэмжлэг үзүүлж болно. Бид та бүхнийг энэхүү арга хэмжээнд (чэллэнжид) оролцон, нэгдэхийг уриалж байна.

 

Засгийн газар-ялгаварлан гадуурхалтыг зогсоож, охид, эмэгтэйчүүд, тэдний газар нутаг, баялаг эзэмших эрх, баталгаажсан хууль тогтоомж, бодлого баримтлахыг дэмжин ажиллах хэрэгтэй байна.

 

 Бизнес, хөрөнгө оруулагчид-охид, эмэгтэйчүүдэд түлхүү анхаарч, санхүү, технологийн хүртээмжийг хөнгөвчлөх боломжтой юм.

 

Хувь хүмүүс #HerLand, Her right хаштагийг ашиглан газар нутгийг нөхөн сэргээх эмэгтэйчүүдийн санаачилгыг дэмжиж, мессежийг түгээж, олон нийтэд сурталчлан оролцох боломжтой юм.

Ган, цөлжилтийн эсрэг 2023 онд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас дурдвал:

 

Энэхүү компанит ажил нь 2023 оны 3 дугаар сараас эхэлж, 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд НҮБ-ын аюулгүйн байдлын хамгаалалтын байгууллагын COP16 талуудын бага хурлын 16 дахь хуралдаанууд болох юм.

 

 3 дугаар сарын 8-ны өдөр: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр. Охид, эмэгтэйчүүд, газрын тухай өгүүллэг илгээх уриалгыг эхлүүлсэн.

 6 дугаар сарын 17-ны өдөр: Ган, цөлжилтийн өдөр. 2023 онд дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээний гол сэдэв нь эмэгтэйчүүдийн газрын эрхийн асуудал юм.

8 дугаар сарын 12-ны өдөр: Залуучуудын өдөр. Газрын тогтвортой менежментэд залуучууд, эмэгтэйчүүдийн манлайллыг онцлон тэмдэглэнэ.

10 дугаар сарын 15-ны өдөр: Олон улсын орон нутгийн эмэгтэйчүүдийн өдөр. Газрын доройтлыг тэглэх, нөхөн сэргээхэд эмэгтэйчүүдийн манлайллыг харуулах өдөр

 

Дэлхийн даяар олон улсын хэмжээнд энэ өдрийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал:

·  БНСУ-н Кёнсаннам муж, ойн алба, БНСУ-ын Гадаад хэргийн яам, Бизнес, ТББ-ууд хамтран төрөл бүрийн дурсгалын арга хэмжээ зохион явуулж, ялангуяа залуу хойч үедээ хүндэтгэл үзүүлэх ёслол, зургийн уралдаан, англи хэлний илтгэлийн тэмцээн зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цөлжилттэй тэмцэх, мод тарих арга хэмжээг авч явуулсан байна.

·  Вьетнамд ган, цөлжилтийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн хөгжлийн яамд дижитал мэдээллийн самбар байрлуулж, Зүүн хойд их сургуулийн хотхонд мод тарьж, үндэсний телевизээр "Эх дэлхий, жендерийн тэгш эрх байдлыг хангая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

·  АНУ-ын Нью-Йорк хот, НҮБ-ын Төв байрны Ерөнхий Ассамблейн танхимд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, баасан гаригт Ган, цөлжилтийн өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ нь “Түүний нутаг, түүний эрх: Жендерийн тэгш байдлыг хангах, газрыг нөхөн сэргээх зорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг, 77 дугаар их хурлыг Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд дээд түвшний уулзалтыг зохион байгуулна.

·  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) хэрэгжилтийг хянан шалгах хорооны (CRIC21) 21 дүгээр чуулган 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотноо болно.

·  Ливанд зохиогдсон AFE2023-форумд "Хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийн талаар туршлага хуваалцсан хурал зохион байгуулах ажээ.

·  НҮБ-ын ерөнхий ассамблейн талуудын бага хурлын 16 дугаар COP16 чуулган 2024 оны 12 дугаар сарын 02-13-ны өдрүүдэд Саудын Арабын Рияд болох төлөвлөгөөтэй байна[1].

Мэдээллийг эмхэтгэсэн:

ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн,

Цөлжилтийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Н.Өнөр


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө