Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Ойн үрийн байнгын талбай тусгаарлах, арчлах аргачлалын онол, дадлага хосолсон бүсчилсэн сургалт” зохион байгуулагдлаа
“Ойн үрийн байнгын талбай тусгаарлах, арчлах аргачлалын онол, дадлага хосолсон бүсчилсэн сургалт” зохион байгуулагдлаа

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ЗГХА Ойн газар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран “Ойн үрийн байнгын талбай тусгаарлах, арчлах аргачлалын онол, дадлага хосолсон бүсчилсэн сургалт”-ыг 2024 оны 5-р сарын 2-ны өдөр зохион байгууллаа.  Сургалтанд Зүүн бүсийн аймгуудын Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, ойн ангийн дарга, инженерүүд хамрагдав. Энэхүү сургалтаар сайн чанарын үрийн эх үүсвэрийг бий болгох, үр бэлтгэх байнгын болон түр талбайг сонгон тусгаарлах, ойн үрийн байнгын талбайд хийгдэх арчилгааны ажлыг төлөвлөх зэрэг сэдвээр лекц уншиж, Улаанбаатар хотын ногоон бүсийн Хандгайтын амны залуу хушин ойд үрийн талбай сонгон тусгаарлах үзүүлэх сургалтыг зохион байгуулж нийт 20 гаруй оролцогчид хамрагдсан байна.  



Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө