Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын
салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан
Монгол оронд зонхилон тархсан 10 хэвшинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй
монолитыг хийж, хөрсний тархалтын зураг болон тайлбарын хамт тус музейд хүлээлгэн
өглөө. Хөрсний монолит бол байгаль дээрх хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн бөгөөд
байгалийн нөхцөл дэх хөрсний үе давхарга, морфологи шинж чанаруудыг бодитоор харуулдгаараа сургалтын болон танин мэдэхүйн ач
холбогдолтой юм.