ШИНЭ НОМ: МОНГОЛ ОРНЫ ХӨРСНИЙ ЗУРАГ, ТАЙЛБАР
ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн Хөрс
судлалын салбарын хамт олны туурвисан “Монгол орны хөрсний зураг, тайлбар” ном
хэвлэгдэн гарлаа. Тус бүтээлд Монгол орны голлох хэвшинжийн хөрсний фото
тайлбар, онцлог, тархалт зэргийг тусгаснаас гадна Монгол орны 1:800000
масштабтай хөрсний зургийг шинээр зохиож ном хэлбэрээр хэвлүүлсэн нь
хэрэглэгчдэд ашиглахад хялбар болсон байна. Хөрсний 12 бүлэг 33 хэвшинжид
хамрагдах 108 төрлийн хөрсийг зураг дээр гаргасан. Тариалангийн хөрс
(Antrosols), техногенийн эвдрэлд орсон хот суурины (Urbic Technosols) болон уул
уурхайн хөрс (Leptic Technsols)-үүдийг ялгасан нь урьд өмнө зохиогдсон хөрсний
зургуудаас илүү дэвшилттэй болсон. 2016 оны Монгол орны хөрсний шинэчилсэн
ангиллын дагуу хөрсний зураг зохиогдсон
бөгөөд олон улсын хөрсний ангилал (WRB)-тай
дүйцүүлсэн хөрсний нэршлийг оруулсан нь чухал ач холбогдолтой болжээ. Зөвлөх
редактор: Академич Д.Доржготов, Ерөнхий редактор: О.Батхишиг, Зохиогчид:
О.Батхишиг, Ө.Ганзориг, Г.Бямбаа, П.Оюунбат, Б.Энхбаяр, Н.Нямсамбуу, Б.Нямдаваа,
Х.Золжаргал, Ц.Болормаа, М.Золзаяа, Д.Ихбаяр, Г.Элбэгзаяа, П.Нямбаяр, Э.Тамир,
Т.Тэлмэн, Ц.Пүрэвдорж.




Бусад мэдээлэл