ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН – 2023 зөвлөлдөх уулзалтын 2-р хэсгийн хуралдааныг дэлхийн хөрсний өдөрт зориулан ХӨРС ба УС амьдралын эх булаг уриан дор МОНГОЛЫН ХӨРС СУДЛАЛ – 2023 эрдэм шинжилгээний хурлыг БОАЖЯ, НБОГ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, ХААИС хамтран амжилттай зохион байгууллаа. Хөрс судлаач эрдэмтдийн шинэ судалгаа, эрдэм шинжилгээний үр дүнг танилцуулсан 13 илтгэл хэлэлцүүлэгдэж 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон томоохон хурал болж өнгөрлөө. Энэ жилийн МОНГОЛЫН ХӨРС СУДЛАЛ – 2023 эрдэм шинжилгээний хурлын гол онцлог нь Монгол орны хөрсөнд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх шийдэл, технологи, инноваци руу чиглэсэн илтгэлүүд голчлон танилцуулагдсанаараа онцлог байлаа.