Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх ухааныг сурталчлан таниулах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа.
Шинжлэх ухааныг сурталчлан таниулах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Булган аймгийн Гурванбулаг сумын ЗДТГазартай хамтран байгалийн шинжлэх ухаанд сурагчдыг сонирхолтой болгох, суралцагчийн бүтээлчээр сэтгэх чадвар, шинжлэн судлах арга барилыг нэмэгдүүлэх  зорилготой сургалт зохион байгууллаа. Тус сургалтад ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ГЗМС, ЗТСудлалын салбарын эрхлэгч, доктор М.Уртнасан, эрдэм шинжилгээний ажилтан Г.Цолмонбаяр, Б.Мөнхтөр нар Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Бэлчээрийн төлөв байдал, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдал, хөрс судлал” гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж сурагчдад лекц уншив.  Сургалтад Нийслэлийн 40-р дунд сургуулийн ахлах ангийн 80 гаруй сурагч, Булган аймгийн Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 багш, ахлах ангийн 4 бүлгийн 90 гаруй сурагчид оролцлоо. Сургалтыг 2024 оны 10 сарын 10 өдөр нийслэлийн 40-р дунд сургуульд, 2024 оны 10 сарын 28 өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд байрлах “ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Бэлчээрийн нөхөн сэргээлт туршилт судалгааны төв”-д амжилттай зохион байгууллаа.


Мэдээг бэлтгэсэн: ГЗМС, ЗТСудлалын салбарын эрдэм шинжилгээний дадлагжигч ажилтан Г.Цолмонбаяр

2024.11.27


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө