Зураг 1. Sejong-1 хиймэл дагуул
Hancom групп 2022 оны эхний хагаст дэлхийн хамгийн анхны гурвалсан холбоо бүхий,
БНСУ-ын анхны хувийн хиймэл дагуул болох Sejong-1-ийг хөөргөх болсноо зарлалаа.
Sejong-1 хиймэл дагуулыг хөөргөснөөр сансар-агаар-газар буюу хиймэл дагуул,
нисгэгчгүй нисэх төхөөрөмж/дрон, газрын суурин станцыг холбосон зайнаас тандсан
мэдээний үйлчилгээ бүхий хамгийн анхны холбоо үүсч байгаа юм.
Sejong-1 нь кубсат ангиллын жижиг хиймэл дагуул бөгөөд 20 см өргөн, 10см урт, 30см өндөр, 10.8 кг жинтэй. Энэхүү дагуул нь дэлхийг өдөрт 14-16 удаа бүтэн тойрох ба 5 м-ийн оронзайн шийдтэй 7 сувгийн мэдээг авна.
Hancom групп Sejong-1
хиймэл дагуулын мэдээг хөдөө аж ахуй салбарт түлхүү
ашиглахаар зорьж байгаа бөгөөд уг хиймэл дагуулын цуврал болгон дахин 4 хиймэл
дагуулыг 6 сар тутамд хөөргөн, ойн нөөцийн менежмент, гамшгийн менежмент, хот
суурин газрын өөрчлөлт зэрэгт ашиглахаар төлөвлөж байна.
Түүнчлэн, Hancom групп АНУ-ын Spire
Global компанитай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн
хүрээнд HD-500
зураглалын дроныг танилцуулсан. Энэ нь үзэгдэх гэрэл,
ойрын нэл улаан, дулааны сенсор бүхий өдөр, шөнийн 2 камертай, оптикийн камер
нь биетийг 135 дахин томруулж, ойрын нэл улаан, дулааны камерууд нь хүнийг 20
км, тээврийн хэрэгслийг 50 км-ийн зайнаас мэдрэх чадвартай юм.
Эх сурвалж: http://www.geospatialworld.net
http://www.prnewswire.com
Мэдээ бэлтгэсэн: Э.Нямжаргал,
ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн