ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн болон ХБНГУ-ын Барут/Марк хот хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа.
Барут/Марк хот Мөрөн хоттой түншлэлийн харилцаа тогтоож, төсөл хөтөлбөрүүдийг олон жил амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Түншлэлийн харилцааг илүү үр дүнтэй, тооцоо судалгаатай болгох үүднээс Барут/Марк хотын удирдлага Газарзүй, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд доорх үйл ажиллагаануудыг талууд харилцан тохиролцож, хийж гүйцэтгэхээр санал нэгдсэн болно. Үүнд:
- Хотуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний зорилтуудыг биелүүлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгаанд суурилсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
- Мөрөн хотын байгалийн нөөц, нөхцөл байдлын судалгааг хийж, тус хотын тогтвортой хөгжлийн зөвлөмжийг боловсруулах.
- Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах семинар, сургалтуудад хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын үр дүнг ашиглах, оролцуулах.
- Талууд орон нутгийн иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг болно.
Санамж бичигт Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгий захирал, доктор А.Дашцэрэн, Барут Марк хотын дарга Питер Илк нар гарын үсэг зурж, хамтын ажиллагаа өнөөдрөөс эхэлснийг баталгаажууллаа.
Бусад мэдээлэл