Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтэлсэн

  • 2024-08-24
  • 0

Газарзүйн мэдээллийн систем, Зурагзүйн салбар

САЛБАРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүй Мэдээллийн систем-Зурагзүйн салбар нь 1962 онд Шинжлэх Ухааны Академи байгуулж түүний бүрэлдэхүүнд 1962 онд Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсанаар тус улсад Зурагзүйн (картограф) шинжлэх ухааны чиглэл, салбар бий болж онолын болон хавсарга судалгааг дэлхийн түвшинд явуулах өргөн боломжтой болж бие даасан судалгааны “Геодези-Картографийн тасаг” болон өргөжиж, сургалт ба шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр ханын карт, атлас зэргийг зохиох, хэвлүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд бүтцийн хувьд Зурагзүйн шинжлэх ухааны судалгааг өргөжүүлэх үүднээс Картографийн тасгийг ШУА-ийн ерөнхийлөгчийн 1985 оны 87-р тушаалыг үндэслэн 1986-1-1 нээс “Зурагзүйн сектор” нэртэйгээр байгуулсан бөгөөд, 1993 онд Нийгэм эдийн засгийн Газарзүйн сектортой нийлүүлсэн болно. 2000 онд Зурагзүйн лаборатори, 2001 онд “Газарзүйн нэр судлал, зурагзүйн лаборатори”  нэртэй болгон ажиллаж байсан.

2002 онд  ШУА-ийн Газарзүйн Хүрээлэнгийн “Газарзүйн Мэдээллийн Систем – Зурагзүйн  Лаборатори” нэртэйгээр БСШУЯам, ШУА, ШУТСангийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаар байгуулагдан, 2015 оноос шинээр зохион байгуулагдсан Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн “Газарзүйн Мэдээллийн систем, Зурагзүйн” салбар болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

        Тус салбарын эрхлэгчээр Д.Бадамжав Х.Цэрэнсодном,  Д.Базаргүр, С.Шийрэв-Адъяа, Б.Сайнбуян нар ажиллаж байсан ба 2022 оноос доктор М. Уртнасан салбарын даргаар одоог хүртэл ажиллаж байна.

Тус салбарт   доктор М.Уртнасан, докторант С.Амаржаргал, докторант В.Баярмаа, докторант Р.Болдбаяр, докторант Г.Данзанчадав, докторант А.Золзаяа,  докторант Ц.Наранцацрал, докторант  М.Нямхүү, докторант А.Мөнгөнхуяг, магистр М. Мөнхзул, магистрант Г.Цолмонбаяр, бакалавр Б.Мөнхтөр нар, Булган аймгийн Гурванбулаг суманд байрлах “Бэлчээрийг нөхөн сэргээх, туршилт судалгааны суурин”-нд эрдэм шинжилгээний туслах ажилтан П.Чулуунцэцэг нар ажиллаж байна.

Салбарын үндсэн чиг үүрэг, зорилго

Газар зүйн мэдээллийн систем, Зураг зүйн шинжлэх ухааны арга зүйд суурилсан орчин үеийн дэвшилтэд технологийн гео-хиймэл оюун ухаан (Geo-intelligence), мэдээллийн сан (Веб ГМС), их өгөгдлийг (Bigdata) гео-шинжлэх ухааны салбарт ашиглаж, арга технологийг хөгжүүлэх, геосистемийн үндсэн бүтэц болох газар зүйн элементүүдийн харилцан үйлчлэл, байгалийн нөхцөл, нөөц (бэлчээр, ус, ой), хүрээлэн буй орчны өөрчлөлтийг нарийвчлан судалж орон зай, цаг хугацааны мониторинг, дүн шинжилгээ хийх, загварчлах, зураглалын аргаар зураг зүйн бүтээлүүд туурвих, сэдэвчилсэн зураг, атласууд зохиох, шинэчлэх, газарзүйн мэдээллийн сан бий болгох үндсэн зорилготой. 

Тэргүүлэх чиглэл

  1. Газарзүйн мэдээллийн системд суурилсан тоон зураг боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах
  2. Орчин үеийн газарзүйн судалгаанд явуулын, хайгуулын аргыг зайнаас тандан судлах аргатай хослуулан газарзүйн мэдээллийн системийн техникийг ашиглан Монгол орны газар зүйн бүрхэвчийн зүй тогтол, өөрчлөлтийн судалгаа,
  3. Байгалийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үр дүнг зураглалын аргаар боловсруулан олон нийтийн хүртээл болгох
  4. Орчин үеийн олон эх сурвалжийн зайнаас тандсан мэдээг газарзүйн мэдээллийн системийн орон зайн мэдээтэй хослуулан байгалийн гамшгийн судалгаанд ашиглах судалгаа
  5. Боловсруулалтын сэдэвчилсэн үр дүнг ашиглан оронзайн мэдээллийн системийн давхаргуудыг баяжуулах сэдвийн хүрээнд: “Монгол орны, бүс нутгийн оронзайн дүн шинжилгээ хийх судалгаа”
  6. Бүс нутгийн эдийн засгийн интеграци, эдийн засгийн коридорын судалгаа

Үйл ажиллагааны чиглэл

  • Газарзүйн мэдээллийн систем
  • Зурагзүй, Сэдэвчилсэн газрын зураг, атлас
  • Хүрээлэн буй орчны өөрчлөлт, байгалийн нөөцийн судалгаа
  • Дэвшилтэт технологи (Data Science)

Эрдэм шинжилгээ судалгааны ажил

Тус салбар үндсэн дараах 3 чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэж байна.