.jpg?w=1000)
|
Тус хүрээлэнгийн
Экологийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд 2008 онд “Хөвсгөл
нуурын цутгал голуудын усны чанар, экологийн төлөв байдал” нэртэй хамтын
бүтээлийн хэвлэн нийтлүүлсэн байна. Энэхүү хамтын бүтээл нь Хөвсгөл нуурын зүүн
хэсгийн байгаль орчны төлөв, нийгэм эдийн засгийн нөхцөл, Хөвсгөл нуур, түүний
цутгал голуудын усны химийн шинж чанар, нөлөөлөх хүчин зүйлс,Хөвсгөл нуурын
зүүн хэсгиын гидробиологийн онцлог, Бэлчээрийн хөрсний органик бодисын задралын
үйл явц, Хөвсгөл нуурын зүүн хэсгийн шинэсэн ойн өсөлт ба байгалийн сэргэн
ургалт гэсэн 5 бүлгээс бүрдэх ажээ. Энэхүү хамтын
бүтээлийг Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны зүгээс нуур хамгаалалын
менежментэд ашиглаж болохоос гадна энэ чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн
оюутан, эрдэм шинжилгээний ажилтнуудад гарын авлага болохуйц суурь судалгааны
бүтээл болжээ.
|
.jpg?w=1000)
| Дэлхийн Байгаль хамгаалах Холбооноос эмхэтгэн
гаргасан Ховор зүйлийн жагсаалтын зэрэглэл болон шалгуур, Ховор зүйлийн
шалгууруудыг бүс нутгийн хэмжээнд ашиглах гарын авлагыг (IUCN) ашиглан Монгол
орны загасны аймгийн биологийн олон янз байдлын талаарх мэдээллийн санг бий
болгох, загасны зүйлийн нэр томъёоны шинэчилсэн жагсаалтыг бий болгох,
тэдгээрийн тархалт, загас хамгааллын статусыг тодорхойлох, устах аюулд ороод
буй төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөрүүдийг боловсруулах ажлыг бүс нутгийн
хэмжээнд хийх ажлын группэд оролцон энэхүү үнэлгээний дүнд “Монгол Орны Загасны
Улаан Данс”, “Монгол орны Загас Хамгааллын Төлөвлөгөөний Эмхэтгэл” цуврал
номуудыг Англи, Монгол хэл дээр гарган олны хүртээл болгосон.
|

|
Тус хүрээлэнгийн
Газрын нөөц, газар ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор
Д.Аваадорж, С.Бадрах, доктор Я.Баасандорж нар 2006 онд “Бэлчээрийн хөрсний
физик шинж чанар ба ургамал нөмрөг, тэдгээрийн өөрчлөлт” сэдэвт бүтээлийг хэвлэн нийтийн хүртээл
болгосон байна. Энэхүү хамтын бүтээл нь Хөрсний физик, физик-механикийн ерөнхий
шинж чанар, Монгол орны газрын сангийн хуваарилалт ба бэлчээрийн хөрсний онцлог,
Бэлчээрийн хөрсний физик, физик-механикийн ерөнхий шинж чанарын өөрчлөлт,
Монгол орны бэлчээрийн ургамал нөмрөгийн онцлог, Бэлчээрийн ургамал нөмрөгийн
өөрчлөлт гэсэн 5 бүлгээс бүрдэнэ. Уг бүтээлд хөрсний физик, физик-механикийн
шинж чанарын талаар ерөнхий ойлголт өгөхийн зэрэгцээ бэлчээрийн хөрс, ургамал
нөмрөгийн онцлог, тэдгээрийн өөрчлөлтийг соргог ба талхлагдсан бэлчээрт
харьцуулан судалсан судалгааны үр дүнг нэгтгэн оруулсан байна. Иймд энэхүү
хамтын бүтээлийг холбогдох их, дээд сургуулийн оюутан болон магистр,
докторантурт суралцагсад, эрдэм шинжилгээний ажилтан хэн боловч ашиглах
боломжтой юм.
|
.jpg?w=1000)
|
Энхүү номонд хог
хаягдлын менежментийн одоогийн байдал, хатуу хог хаягдлын менежментийн талаар
Монгол орны байгаль, уур амьсгалын нөхцөл байдалд тохирох арга хэмжээ, Монгол
орны нөхцөлд тохирсон хог хаягдлын нэг цэг байгуулах шаардлага, хогийн
төвлөрсөн цэг байгуулахад тавих техникийн шаардлага ба олон улсын практикийг
харьцуулан дүгнэж, төв суурин газар хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах
аргачлалын талаар анх удаа системчлэн оруулсан байна. Энэ номонд хогийг булшлан
хоргүйжүүлэх байгаль хамгаалах хийгээд хогийн менежментийн тулгамдсан
бэрхшээлийг даван туулах арга замыг оруулсан ба нэг загварын зураг, төсвийг
хавсаргаж, түүнийг ашиглах аргыг мөн багтаасан байна.
|

| Энэхүү ном нь “Томоохон сав газруудын усны нөөцийн үнэлгээ,
усан орчны экологи” суурь судалгааны хүрээнд боловсруулагдсан ба
Дорноговь, Мэнэн, Чойр, Баруун хуурай, Улаанбаатарын ай савуудын физик
газарзүй, нийгэм-эдийн засаг, гидрогеологийн нөхцөл, газар доорх усны нөөц
баялаг, ашиглалт зэрэг асуудлыг оруулсан. Мөн Улаанбаатра, Чойр, Сайншанд,
Замын-Үүд, Зүүнбаян, Багануурын уурхай, баянбуурал амралт зэрэг хот
суурингуудын усан хангамжийн шугам сүлжээ, бохирдсон ус, цэвэрлэх
байгууламжуудын үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг оруулсан болно. |
.jpg?w=1000)
|
Ус хураах ажлын шинжлэх
ухааны үндэслэл болон дэлхийн усны эргэлтийн онцлог хийгээд учир шалтгаан,
БНХАУ, Сири улсын ус хураах ажлын туршлагыг судласан дүнгээс гадна гадаад
орнуулын бодит үр дүн, нөхцөл байдалтай харьцуулан бичсэн байна.
Харин үерийн ус,
томоохон ус хураах талбайн усыг хураах мэт инженерийн байгууламжийг тусгай
норм, дүрмийн дагуу боловсруулсан зураг төслийн дагуу хйих шаардлагатай бөгөөд
энэхүү номонд зөвхөн үндэслэл ба практик зарим шишээг тоймчлон гаргахыг зорьсон
байна.
Энэ номонд ус
хуримтлуулах аргыг системчлэн, ашиглах аргыг сонгох тухай дэлгэрэнгуй
тайлбарласнаас гадна Монгол орны хуурай бүсэд хөрсөнд чийг хуримтлуулах замаар
нутгийн ургамлын өсөлтийг дэмжих тухай шинэ санаа, шинэ мэдлэгийг түгээж
байгаагаараа нэн ач холбогдолтой болсон бөгөөд Бичил ус хураах талбай
байгуулах, хөрсөнд чийг хуримтлуулах аргаар модлог ургамлын ургацыг тэтгэх
зэрэг ажилд нутгийн иргэдийн санал, санаачилгыг дэмжих зорилгоор хийх ажлын
гарын авлага болгон бэлтгэсэн юм.
|

|
ШУА-ийн
Геоэкологийн хүрээлэнгээс “Очерки физической географии Монголии” хэмээх
бүтээлийг 2006 онд эрхлэн гаргасан байна. Энэхүү бүтээл нь Монгол орны физик
газарзүйн асуудлаар Орос, Монголын
эрдэмтдийн орос хэл дээр бичсэн өгүүлэлүүдийн эмхтгэл бөгөөд нийт 63
өгүүлэл, автореферат хамрагджээ. Уг бүтээлд Оросын эрдэмтэн А.Г.Банниковын 1946
онд, Э.М.Мурзаевын 1947 онд, А.А.Юнатовын 1948 онд, академич И.П.Герасимов,
академич Е.М.Лавренко нарын 1952 онд, Н.А.Мариновын 1954 онд бичсэн онолын онцгой ач холбогдол бүхий
сонирхолтой өгүүлэлүүд орсон байна.
|

|
Геоэкологийн
хүрээлэн 10 жилийн ойд зориулан эрдэм
шинжилгээний бага хурлыг “Монгол орны геоэкологи” сэдвээр арай өргөн хүрээтэй
зохион байгуулж судлаачидийн ирүүлсэн материалыг хэвлэн нийтлүүлсэн юм.
Энэхүү бүтээл нь ерөнхий
болон тусгай хэсгээс бүрдэх бөгөөд ерөнхий хэсэгт геоэкологийн хүрээлэнгийн
эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түүхэн замналыг бичсэн бол тусгай хэсэгт
геоэкологийн судалгааны ажлын үр дүнгээс оруулсан болно. |

| Сухбаатар аймгийн цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр
ном нь Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Сүхбаатар аймгийн цөлжилтийн
судалгаа: төлөв байдал, бодлого, арга хэмжээ” төслийн үр дүн юм. Энэхүү бүтээлд
тус аймгийн нутаг дэвгэрт явагдаж буй газрын доройтлын үйл явцыг үнэлсний
зэрэгцээ бүхий л нөлөөлөгч хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн
хүчин зүйл, төлөв байдлын дүн шинжилгээнд үндэслэн түүнийг бууруулах боломжит
үйл ажиллагаа, хэрэгжүүлэх аргуудыг товчлон оруулсан байна.
|

| ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн болон ЩХА-ийн
Цөлжилтийг сааруулах нь төслийн хамтын ажиллагааны нэг гол үр дүн нь хөрс, ус
хамгаалах технологи арга хэмжээ мэдээллийн сан байсан юм. Энэхүү номонд тэрхүү
мэдээллийн санд тусгагдсан голлох технологиуд, технологийн дараалал,
хэрэгжүүлэх үе шат зэргийг энгийн үгээр тайлбарлан эмхэтгэсэн болно. |