Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 5 сарын 23-нд батлагдсан “Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 4.1-д зааснаар ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн чиг үүргийг тодорхойлсон бөгөөд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь Монгол Улсад газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, судалгааны бодлогыг хэрэгжүүлэх үндсэн эрдэм шинжилгээний байгууллага юм.
Тус хүрээлэн нь Шинжлэх ухаан, технологийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын нэг бөгөөд энэхүү хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан Монгол Улсын Засгийн газар, Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн Засаг Хөгжлийн Яам болон ШУА-д гэсэн удирдлагын босоо шатлалтай байгууллага болно.
Бүтэц зохион байгуулалт
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь 11 салбар, 7 лаборатори, 5 туршилт судалгааны төв, мониторинг судалгааны станц 1, захиргаа, менежментийн алба, 2 номын сан гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ХҮНИЙ НӨӨЦ
Газарзүй, геоэкологийн хүрээлэн 2025 оны байдлаар нийт 154 ажилтан, албан хаагчидтайгаас эрдэм шинжилгээний ажилтан 133, үүнээс Академич 2, шинжлэх ухааны доктор давхардсан тоогоор 2, боловсролын доктор 27, магистр 70, бакалавр 37 ажиллаж байна.

Салбаруудын хүний нөөцийн мэдээлэл, хувиар
 |
 |
|
Хүрээлэнгийн ажилчдын хүйсийн харьцаа, хувиар
|
Хүрээлэнгийн ажилчдын боловсролын зэрэг, хувиар
|
Хүний нөөцийн хувьд 133 эрдэм шинжилгээний ажилтантай бөгөөд үүнээс тэргүүлэх ажилтан 13, ахлах ажилтан 11, дэд ажилтан 73, дадлагажигч ажилтан 27, туслах ажилтан 9 байна.