Нийтлэсэн
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд усны чанарын, хөрсний болон биоэкологийн лаборатори ажилладаг бөгөөд бид олон улсын болон Монгол Улсын стандартад нийцсэн задлан шинжилгээ, судалгаа, дүгнэлтийг гаргадаг.
Байгаль орчныг бүрдүүлэгч ой, ус, газар, хөрс, ургамлын бүхий л түвшинд нийтлэг шинжилгээг хийхээс гадна хамтрагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр дээж авах дизайн, дээж авах, дээжийг шинжилгээнд бэлтгэх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
Лабораторийн шинжилгээнээс гадна тус хүрээлэнд байгаль орчны чиглэлийн эрдмийн зэрэг, цолтой эрдэмтдийн баг маань бүх л түвшний цогц судалгаа хийх, зөвлөмж боловсруулах, хандлагыг тодорхойлох зэрэг үйлчилгээг онол, аргазүйн өндөр түвшинд боловсруулж ирсэн.