Нийтлэсэн
Бид төрийн болон
хувийн хэвшлийн байгууллагуудад хүрээлэн буй орчныг үнэлэх, байгальд ээлтэй
менежментийг бүрдүүлэх болон хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалын нөхцөлд дасан
зохицоход дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй үйлчилгээний нэр төрлийг санал
болгодог.
Бодлого,
төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд байгаль
орчин, нийгэм болон эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангахад тогтвортой
хөгжлийн үзэл санааг өөрийн үйл
ажиллагаандаа тусгах нь бүх салбарын хувьд чухал асуудал билээ. Бид хамтрагч
талууддаа энэ чиглэлийн дэмжлэг үзүүлэн ажиллахыг хичээн ирсэн бөгөөд салбарын
хөгжлийн мастер төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдэд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан
зохицох, тогтвортой хөгжлийг хагах шийдлүүдийг тодорхойлох, тэдгээрийг хэрэгжүүлэхэд
дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал,
Бид үйлчлүүлэгчидийн
хэрэгцээ шаардлагад түшиглэн нөөцийг зохистой ашиглах, орчныг нөхөн сэргээх,
байгалийн нөөцийн удирдлага тэр дотроо биологийн төрөл зүйлийг хамгаалах, хог
хаягдлыг бууруулах, байгаль орчны эдийн засгийн чиглэлд мэргэжлийн зөвлөгөө
өгдөг. Эдгээр үйлчилгээнд:
Бид цаашид байгаль орчинд үлдэх ул мөрийг бууруулах үйл
ажиллагааг шат дараатай төлөвлөх, хэрэгжүүлэхэд хамтрагч талуудтай илүү нягт
харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэж байна. Иймээс нийгмийн шаардлагаар
тодорхойлогдох дараах нэр төрлийн судалгааг олон нийтийн захиалгаар мөн
гүйцэтгэхээр ажиллаж байна. Үүнд: