Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-24
  • 0

Физик газарзүйн салбар

ФИЗИК ГАЗАРЗҮЙ, ОРЧИН СУДЛАЛЫН САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Физик газарзүй, орчин судлалын салбарын зорилго:

Монгол орны физик газарзүйн хам бүрдлүүдийн хоорондох уялдаа холбоо, орон зай, цаг хугацааны хувьсал өөрчлөлтийг судлах, байгалийн нөхцөл, нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалахад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчны доройтол, байгалийн үзэгдэл, үйл явцыг тодорхойлох, үнэлэх, шинэ мэдлэг бүтээх онолын суурь болон хавсарга судалгаа явуулах зорилготой.

Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэл:

Физик газарзүйн цогцолбор судалгаа: Тодорхой бүс нутаг болон сав газрын хэмжээнд физик газарзүйн цогцолбор судалгаа хийх, байгалийн нөөц, баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалах (улсын тусгай хамгаалалттай газар нутаг)-д чиглэсэн шинжлэх ухааны үндэслэл, зураглал;

Ландшафтын судалгаа: Ландшафтын бүтэц, бүрэлдэхүүн, төлөв байдал, ангилал, тархалтын зүй тогтол, зураглал;

Ландшафтын экологийн судалгаа: Ландшафтын ашиглалт, өөрчлөлт, доройтол, төлөвлөлт, ландшафт-нутаг дэвсгэрийн зохистой бүсчлэл, ландшафт-экологийн судалгаа, зураглал;

Геоморфологийн судалгаа: Хотгор гүдгэрийн үүсэл, хөгжил /эндоген, экзоген/, тархалт, морфогенетик шинж, газрын гадаргын нөхцөл, геодинамикийн (тектоник хагарал, үер, элсний нүүлт хөдөлгөөн) үзэгдэл, үйл явц, зураглал;

Палеогазарзүйн судалгаа: Эртний уур амьсгал, нуур, хурдас хуримтлал, агуй, газарзүйн түүхэн хөгжил,  зураглал;

Хүрээлэн буй орчин, экосистемийн судалгаа: Хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн бүс, бүслүүрийн мониторинг, экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, төлбөр тооцох судалгаа, зураглал.

Физик газарзүй, орчин судлалын салбарын хэтийн зорилт:

Монгол орны физик газарзүйн иж бүрэн судалгааг олон улсын түвшинд нийцүүлэн тогтмол явуулах, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх,орчин үеийн шинэлэг аргазүйг нэвтрүүлэх, байгалийн бүс, бүслүүрүүдэд экосистемийн мониторинг судалгааны төв байгуулах, Монгол улсын урт, дунд хугацааны байгаль орчны бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд физик газарзүй, хүрээлэн буй орчны онолын болон практик судалгааны үр дүн, шинжлэх ухааны үндэслэлээр дэмжлэг үзүүлнэ.

 

2022 оны байдлаар тус салбарт доктор 1, докторант 3, магистр 4, бакалавр 1 нийт 9 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна.


          

         Эрдэм шинжилгээ, судалгаа

Монгол орны байгаль, газарзүйг судлах зорилгын хүрээнд олон зуун нэгэн сэдэвт бүтээл, шинжлэх ухааны тайлан, өгүүлэл, газрын зураг хэвлүүлсэн байна. Эдгээрээс “Монгол орны физик газарзүй” (Цэгмид, 1969),“Хотгор гүдгэрийн үндсэн хэв шинж” (Жигж, 1975), “Монгол орны инженер газарзүйн үндсэн асуудал” (Жигж, 1976), “Монгол орны ойт хээрийн ландшафтын топологи судалгаа” (1981),  “Нуурын Каталоги” (Цэрэнсодном, 2000), “Монгол орны элс” (Баасан, 2004), “Монгол улсын  тусгай хамгаалалттай газар нутаг” (Оюунгэрэл, 2004),“Монгол орны агуй”, “Талын агуй”, “Агуй”, “Монголын агуй” (Авирмэд, 2008, 2011, 2013, 2020),“Монгол орны ландшафтын экологийн чадавх” (Ред. Авирмэд, 2020) зэрэг газарзүйн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон бүтээлүүдийг нэрлэж болно. Үүнээс гадна, Шинжлэх ухааны үндэслэлтэй байгаль хамгаалах практик ажлын хүрээнд ШУ-ны доктор Б.Оюунгэрэл нийт 60 гаруй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсуулж УИХ-аар батлуулсан, агуй судлаач доктор Э.Авирмэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь “Талын агуй”-г засч тохижуулан аялал жуулчлалын онцгой объект болгоход зөвлөмж өгч ажилласан байна. 



                                                             Зураг 1. Нэгэн сэдэвm бүтээлүүдээс


 Эрдэм шинжилгээний бүтээлүүд

А. Нэгэн сэдэвт

1. О.Намнандорж “БНМАУ-ын дархан газар, ан амьтад” (1964)

2. Н.Бадарч, Ш.Цэгмид, Ж.Цэрэнсодном “Монгол орны дорнод хэсгийн ландшафт, байгалийн мужууд” (1965)

3. О.Намнандорж, Ш.Цэрэн, Ө.Нямдорж “БНМАУ-ын рашаан” (1966)

4. О.Намнандорж “Монгол орны газарзүйн гайхам сонин” (1967)

5. Ш.Цэгмид “Монгол орны физик газарзүй” (1969)

6. Ж.Цэрэнсодном “Монгол орны нуур” (1970)

7. Ж.Бадарч “Монгол орны уур амьсгал” (1972)

8. С.Жигж “Хотгор гүдгэрийн үндсэн хэв шинж” (1975)

9. С.Жигж “Эртний мөсдөл ба мөсөн голын тухай товч тодорхойлолт” (1976)

10. О.Намнандорж “Дархан газар ба цаазтай амьтад” (1976)

11. С.Жигж “”Монгол орны инженер газарзүйн үндсэн асуудлууд” (1979)

12. Ж.Цэрэнсодном “Сэлэнгийн сав газрын байгалийн нөхцөл, нөөц баялаг” (1980)

13. “Монгол орны ойт хээрийн ландшафтын топологи судалгаа” (1991)

14. Д.Даш “Монгол орны ландшафт экологийн зарим асуудлууд” (2000)

15. Ж.Цэрэнсодном “Монгол орны нуурын каталоги” (2000)

16. Д.Даш “Их нууруудын хотгорын элсэн хуримтлалын ландшафт ба байгаль хамгааллын асуудлууд” (2001)

17. Ш.Цэгмид “Манай дэлхий: Газарзүйн товч лавлах. Еврази тив” (2001)

18. Б.Оюунгэрэл “Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг” (2004)

19. Б.Оюунгэрэл “Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутаг” (2004)

20. Тү.Баасан “Монгол орны элс” (2004)

21. Э.Авирмэд “Монгол орны агуй” (2008)

22. Э.Авирмэд “Талын агуй” (2011)

23. Д.Энхтайван болон бусад “Ландшафты Прихубсугулья: современное состояние и рациональное использование” (2012)

24. Э.Авирмэд “Агуй” (2013)

25. Б.Оюунгэрэл (хамтарсан) “Монгол орны байгаль орчин 5 боть бүтээлийн V боть”, бүлэг 4: Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, менежмент (2017)

26. Э.Авирмэд “Монголын агуй” (2020)

27. ФГЗ салбарын хамтын бүтээл “Монгол орны ландшафтын экологийн чадавх” (Ред. Авирмэд, 2020)

Б. Атлас (хамтын бүтээл)

1. “БНМАУ-ын үндэсний атлас” (1990)

2. “Монгол улсын үндэсний атлас” (2009)

3. “Байгал нуурын сав газрын экологийн атлас” (2015)

4. “Монгол орны экосистемийн атлас” (2019)