Нийтлэсэн
УСНЫ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ
Манай лаборатори анх 1965 онд УХТЭШИ (хуучин нэрээр)-ийн дэргэд “Гидрохимийн төв Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан. Усны шинжилгээний лаборатори нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх төрлийн усны чанар, найрлага, бохирдлыг шинжлэн судалж, тухайн усыг ямар зориулалтаар хэрэглэж болох талаар үнэлэлт дүгнэлт гаргаж, усны аж ахуйн тулгуур бааз, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн үндсэн нэгж нь болсоор ирсэн билээ.
Усны шинжилгээг Монгол Улсад мөрдөгдөх стандарт арга аргачлалын дагуу 25-30 үзүүлэлтээр тодорхойлж, тухайн усны хэрэглээний зориулалтаас нь хамааруулан дараах стандартыг мөрдөн ажилладаг. Үүнд:
Манай лаборатори усны чанар, найрлагыг судлан тогтоохоос гадна холбогдох үнэлгээ дүгнэлтийг гарган харилцагчиддаа цаашид авах арга хэмжээг боловсруулж өгдөг. Үүний зэрэгцээ холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд техник зөвлөгөө өгнө.
ХӨРСНИЙ ШИНЖИЛГЭЭ
Манай хөрсний лаборатори нь анх 1974 онд ШУА-ийн Газарзүй Цэвдэг Судлалын хүрээлэнд байгуулагдсан. Одоо тус лаборатори нь ГГХ-ийн Хөрс судлалын салбарын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байна. Хөрсний лабораторийн ажлын чанарыг сайжруулах, задлан шинжилгээний арга зүйг шинэчлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар байнга анхааран ажилладаг.
Тус лаборатори нь хөрсний хими, агрохими, ус-физик шинжийн 30-аад нэр төрлийн задлан шинжилгээ хийж байна. Үүнд: органикийн агууламж, ялзмаг, кальци, магни, кали, натри, шингээх эзэлхүүн, нитрат, фосфор, урвалын орчин, карбонат, гөлтгөнө, усан тунгаамал, механик бүрэлдэхүүн, амь чийг, эзлэхүүн жин, хувийн жин гэх мэт. Мөн хөрсөн дэх хүнд металлуудыг ААС багажаар тодорхойлно: Хар тугалга, Кадми, Цайр, Зэс, Төмөр, Никель, Хром г.м.
Хөрсний шинжилгээг хийхэд дараах стандарт аргуудыг ашигладаг. Үүнд:
Хөрсний хими-физик
шинж чанар, агрохими, хөрсний эвдрэл, бохирдол, хээрийн судалгаа, морфологи
бичиглэл, дээж цуглуулах зэрэг хөрс судалалын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.