Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-24
  • 0

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежементийн салбар

Зорилго 

Тус салбарын зорилго нь хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө, хүний нөөц болон тэргүүлэх чиглэлд уялдуулан салбар дундын судалгааг хөгжүүлэх зорилтын хүрээнд байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, тогтвортой менежмент хийх, суурь мэдээллээр хангахад чиглэгдсэн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежмент, ашиглалт, хамгаалалт, доройтол, нөхөн сэргээлт зэрэг нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг хангах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах салбар дундын судалгааг хөгжүүлэхэд оршино.

Эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэл

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн салбар дундын болон салбартаа үнсэн судалгаа; хүрээлэнгийн стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийг хангалт; бодлогын болон системийн судалгаа; асуудлыг шийдвэрлэх болон эрэлт хэрэгцээнд тулгуурласан судалгаа; инноваци технологийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт; болон эрдэм шинжилгээ судалгааны ажлын чадавхыг бэхжүүлэх үндсэн чиглэлтэй.

Байгалийн нөөцийг зохистой ашиглах, тогтвортой менежмент хийх суурь мэдээллээр хангахад чиглэсэн гео-орчны төлөв байдал (чулуулаг, экозоген буюу гадарга, эндоген буюу гүний хүчин зүйл), нутаг дэвсгэрийн байгалийн бүрэлдэхүүн хэсгүүд (геоморфологиландшафт/ой ургамал, агаар/уур амьсгал, ус, хөрс)-ийн зүй тогтол, техноген тогтолцоо бүхий геоэкологийн цогц судалгааг хийж, суурь нөхцөлийг тодорхойлох, үнэлэх арга зүйг боловсруулах;

Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалтын алгоритм, математикт суурилсан загварчлал болон дэвшилтэт технологийг ашиглан байгалийн нөөц баялгийг хамгаалах, түүнийг зүй зохистой ашиглах, доройтол, бохирдлоос урьдчилан сэргийлэх зэрэг менежментийн шийдлүүд санал болгох, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого шийдвэр гаргахад суурь мэдлэг мэдээллээр хангах; 

Байгалийн нөхцөл, нөөцийн бодит чадавхад тулгуурлан тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх шийдлүүдийг санал болгох.

Хүний нөөц

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын анхны салбарын даргаар Ц.Болормаа ажиллаж байсан ба 2022 оны байдлаар салбарын даргаар

ЭШАА, доктор Б.Баяртунгалаг, зөвлөхөөр доктор Т.Чулуун,

ЭШДэА докторант Д.Сайнбаяр, Ж.Өнөрням,

ЭШДэА магистр Ө.Мөнгөнтуул, Н.Болдбаатар, Б.Цогтжаргал, Ц.Ундрахцэцэг

ЭШДаА бакалавр М.Баасанцог нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.