Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-24
  • 0

Ойн нөөц, ой хамгааллын салбар

Салбарын танилцуулга

Одоогийн Ойн нөөц, ой хамгааллын салбар нь анх 1973 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1972 оны 326-р тогтоолоор Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Ой, агнуурын

үйлдвэрлэл-шинжилгээний хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан байна. 


Тус хүрээлэн 1981 оноос Ойн хайгуул, төсөл, үйлдвэрлэл шинжилгээний институт, 1988 оноос Ус, цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэн, 1990 оноос Ойн эрдэм

шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, 1992 оноос Ой, ан судлалын хүрээлэн болон тус тус өөрчлөгдөж байгаад 1997 оноос ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой

хамгааллын салбар, 2015 оноос ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Тус салбараас 1970 оноос хойш Р.Аварзэд (1972), Ч. Базарсад (1983), Ц. Дашзэвэг (1990), А. Чимэддорж (1990), Х.Ыханбай (1992), Х.Отгонбат (1993), Х. Жалбаа (1993), Д. Энхсайхан

(1993), Ж.Цогтбаатар (1994), Ц.Банзрагч  (1998), A.Хауленбек (2000), Ж. Бат-Эрдэнэ (2000), Ч. Ганбаатар (2000), А.Aвирмэд (2002), Н.Цагаанцоож (2003), Д. Цэндсүрэн (2009), Д.

Дэлгэржаргал (2013), М.Хишигжаргал (2013), П.Баттулга (2013), Б.Удвал (2014), Г.Батсайхан (2020) нарын 20 гаруй  эрдэмтэн төрөн гарснаас ой судлал, ойжуулалт, ойн таксацийн

чиглэлээр 17, ой хамгааллын чиглэлээр 1, ойн машин механизм, механикжуулалтын чиглэлээр 2, ойн эдийн засгийн чиглэлээр 1 судлаач эрдмийн зэрэг хамгаалсан байна.


Салбарын хүний нөөц 


2021 оны байдлаар Ойн нөөц, ой хамгааллын салбарт доктор (Ph.D) Н.Цагаанцоож, доктор (Ph.D) Д.Цэндсүрэн, доктор (Ph.D) Б.Удвал, доктор (Ph.D) Г.Батсайхан, докторант

Э.Батдорж,  докторант Ц.Энхчимэг, докторант Д.Батдорж, докторант Б.Батчөдөр, магистр Д.Ганбат, магистрант А.Баяртулга, магистрант Т.Мөнх-Эрдэнэ, Э.Наранбаяр нар ажиллаж

байна. 

Салбарын үндсэн үүрэг, зорилго 

Монгол орны ойн төлөв байдал, өөрчлөгдөл, хөдлөлзүйг судалж, түүхэн хөгжил, хөдөлгөөний зүй тогтлыг илрүүлэх, цаашдын хандлагыг прогнозчлох, ойн өсөлтийн зүй тогтлыг илрүүлэх, байгалийн сэргэн ургалт, ой үүсэн бүрэлдэх явцыг тогтоож, ойн бүтээмжийг дээшлүүлэх, ойг зайнаас тандан судлах, ойн үрийн генийн санг хамгаалах, генетик, селекцийн үндэстэй тарьц, суулгац ургуулах, ойжуулах, нөхөн сэргээх, ойг хөнөөлт шавжаас хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах чиглэлээр судалгаа гүйцэтгэж байна. 

Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэл 

  • Монгол орны ойн өөрчлөгдөл, төлөв байдал, өсөлтийн зүй тогтлыг илрүүлэх;
  • Ногоон бүсийн ойн рекреаци ашиглалтын судалгаа;
  • Ойн үрийн генийн санг хамгаалах, генетик нөөцийн хамгааллын судалгаа; 
  • Мод, сөөгний тарьц, суулгац ургуулах, ойг зориудаар нөхөн сэргээх, ойжуулах агротехник, технологи боловсруулах;
  • Доройтсон ойг далд үндэсний системтэй тарьцаар ойжуулах, нөхөн сэргээх технологийг  боловсронгуй болгох судалгаа;
  • Ойд зонхилох хөнөөлт шавжийн олшролын биологийн онцлогийг илрүүлж, тэмцэх арга хэмжээний үндэслэл боловсруулах;
  • Таримал болон байгалийн өсвөр ойн өсөлтийн явц, онцлогийг илрүүлж, өсөлт, бүтээмж сайтай хэлбэржсэн ой болгох үндэслэл боловсруулах; 
  • Ойн байгалийн сэргэн ургалт, ой үүсэн бүрэлдэх явцын онцлогийг тодорхойлох

 

Салбарын хэтийн зорилт 

  • Уур амьсгалын өөрчлөгдөлд дасан зохицох чадвартай тарьц, суулгац ургуулах замаар ойн хомсдол, доройтолд өртсөн талбайг нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл           боловсруулах
  • Генетик, селекцийн үндэстэй ойн үрийн плантаци байгуулах, ойн үрийн талбай сонгох  судалгаа
  • Салбарын судлаачдыг эрдмийн зэрэг хамгаалах, мэдлэг чадвараа дээшлүүлэх, судалгааны чанарыг олон улсын түвшинд хүргэхэд анхаарах
  • Судалгааны ажлын үр дүнг сайжруулах, олон нийтэд таниулах, төр засаг, хувийн хэвшил, их дээд сургуулиудтай хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх

 

Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн

Судалгааны үр дүнгээр эрдмийн зэрэг хамгаалсан нэгэн сэдэвт бүтээл 20 гаруй, ном, товхимол 30, эрдэм шинжилгээний 700 гаруй өгүүлэл нийтлүүлэн, олон арван заавар зөвлөмж, аргачлал, стандарт, шинэ бүтээл, оновчтой санал боловсруулан ойн аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

Ном, товхимол

  1. Батдорж Э., Цэндсүрэн Д., Билгүүн Х. 2020. Улиасан ойн үрийн байнгын талбай байгуулах, үр, мөчир бэлтгэх” аргачлал. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн. –Улаанбаатар:            Соёмбо принтинг, 16 х.
  2. Удвал Б. 2020. “Хушны самрыг зүй зохистой түүж бэлтгэх, ашиглах” гарын авлага, УБ,  26 х.
  3. Цагаанцоож Н., Батчөдөр Б., Ганбат Д.  2020. “Ногоон бүсийн ойд зонхилон тархсан хөнөөлт шавжийг таних, тэмцэх арга”, УБ, 39 х.
  4. Батхүү Н., Удвал Б., Бат-Эрдэнэ Ж. 2018. “Ойн нөхөрлөлийн  гишүүд болон иргэдэд зориулсан сургалтын гарын авлага” –УБ: “Соёмбо принтинг” хэвлэлийн газар, 44 х.
  5. Батхүү Н., Удвал Б., Бат-Эрдэнэ Ж. 2018. “Ойн нөхөрлөлийн гишүүд болон иргэдэд зориулсан шилмүүст модны үр бэлтгэх, үрийн чанарыг таних гарын авлага”- УБ: “Соёмбо принтинг” хэвлэлийн газар, 14 х.
  6. Батхүү Н., Удвал Б., Бат-Эрдэнэ Ж., Жамьянсүрэн С., Michael Fischer. 2018. Ойн үрийн аж ахуйн менежмент.-Улаанбаатар: “Глобал Партс Монголиа ХХК” хэвлэлийн газар, 99 х. 
  7. Эрдэнэтөгс Л., Цэндсүрэн Д., Батжаргал Н., Бо Лагерь, Эрдэнэтуяа Б. 2018. Ойн нөхөрлөлийн гишүүдийн оролцоотойгоор менежментийн төлөвлөгөө боловсруулах нь.  УБ,  “Амар пресс” ХХК,  23 х.
  8. Алтанзагас  Б., Баатарбилэг Н..Удвал Б., Ганбат Д ба бусад. 2017. Ойн нэвтэрхий толь. –Улаанбаатар: “Адмон принт” хэвлэлийн газар, 554 х.
  9. Батхүү Н., Удвал Б., Бат-Эрдэнэ Ж., Жамъянсүрэн С., Michael Fischer. 2017.  “Сургагч багш бэлтгэх сургалт” ойн генетик нөөцийн хамгааллын чиглэлээр бэлтгэсэн сургалтын гарын           авлага- УБ: “Соёмбо принтинг” хэвлэлийн газар, 62 х.
  10. Ойн аж ахуй, модны үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бүтээлийн дээжис II. 2017. УБ, “Соёмбо принтинг”ХХК, 348 х.
  11. Удвал Б., Цэндсүрэн Д.  2017. Ой модны экологийн ач холбогдол. -танин мэдэхүйн цуварал-29. –Улаанбаатар: “Батхийморь” хэвлэлийн газар, 44 х.
  12. Цагаанцоож Н., Батчөдөр Б.  2017. Модлог идэшт шавж, тэдгээрээс хамгаалах арга хэмжээ. Улаанбаатар. Адмон принт, 145 х.
  13. Цагаанцоож Н., Ганбат Д., Батчөдөр Б. 2017. Ойн зонхилох хөнөөлт шавжийг таних, тэмцэх арга //Ойн анги нөхөрлөл, ойн санг гэрээгээр эзэмшигч нарт зориулсан гарын авлага.               УБ, 45 х.
  14. Цэндсүрэн Д., Дашзэвэг Ц., Удвал Б ба бусад. 2017. Улаанбаатар хотын ногоон бүсийн ой. –Улаанбаатар: “Батингүүмэл” хэвлэлийн газар, 139 х. 
  15. Цагаанцоож Н. 2017. Навч шилмүүсний хөнөөлт шавж якобсоны төөлүүр (Erannis jacobsoni drak), эрвээхийн биологи экологи, хамгаалах арга хэмжээ. Улаанбаатар. Адмон принт, 176 х.
  16. Bayartogtokh B., Batchudur B., Sosorburam Ch and et al. 2016. Common insects of Mongolia. //National Institute of Biological Resources, Incheon. 468 pp
  17. Дашзэвэг Ц. Монгол орны шилмүүст ойг нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл” номын 4-р бүлэг –Улаанбаатар: “Согоо нуур” хэвлэлийн газар. 2014. 224 х.
  18. Ойн аж ахуй, модны үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бүтээлийн дээжис I. УБ, “Соёмбо принтинг”ХХК. 2014, 350 х.
  19. Базарсад Ч. 2010. Ойжуулалт /Монгол орны ойг нөхөн сэргээх онол-аргазүйн зарим асуудлууд/. УБ, 177 х.  
  20. Базарсад Ч. Мод яаж тарьдаг вэ? УБ, 2009. - 90 х
  21. Базарсад Ч. Ойжуулалт.УБ,  1994. 126 х.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгүүл:

1. Sukhbaatar G., Oyuntsetseg B., Ganbaatar B., Tseveen B., Dashzeveg G., Dovdondemberel B., Lobanov A.I. (2021). Deforestation and degradation of forests in the khustai nuruu mountains of northern mongolia. Сибирский лесной журнал. № 2. С.53–63. https://sibjforsci.com/articles/sukhbaatar-g-kim-k-w-purevragchaa-b-oyuntsetseg-b-ganbaatar-b-tseveen-b-dashzeveg-g-dovdondemberel-b/?fbclid=IwAR3__GYTOPJRBdll7T4xHDxqTs03SI12q6jgAdJuhch06L8E4hn1iEi69fQ

2. Sukhbaatar, G., Ganbaatar, B., Jamsran , T. Purevragchaa. B., Nachin, B., Gradel, A.  (2020) Assessment of early survival and growth of planted Scots pine (Pinus sylvestris) seedlings under extreme continental climate conditions of northern Mongolia. Journal of Forestry Research, 31(1): 13–26. https://doi.org/10.1007/s11676-019-00935-8  (IF 1.72)

3. Batkhuu N., Udval B., Bat-Erdene J., Jamiyansuren S., Fischer M. 2020. Seed and cone morphological variation and seed germination characteristics of Scotch pine populations (Pinus sylvestris L.) in Mongolia. Mong. J. Biol. Sci., 18(2):41-54 https://www.biotaxa.org/mjbs/article/viewFile/59751/59634

4. Enkhchimeg Ts., Batkhuu N. 2020.  Population demographic characteristics of Haloxylon ammodendron (C.A. Mey.) Bunge ex Fenzl in Gobi Desert of Mongolia. Mong. J. Biol. Sci., 18(2):29-40 https://www.biotaxa.org/mjbs/article/view/60551

5. Gerelbaatar, Sukhbaatar., Baatarbileg, Nachin., Battulga, Purevragchaa., Batsaikhan, Ganbaatar., Khishigjargal, Mookhor., Batchuluun, Tseveen and Alexander, Gradel. (2019). Which Selective Logging Intensity is Most Suitable for the Maintenance of Soil Properties and the Promotion of Natural Regeneration in Highly Continental Scots Pine Forests? –Results 19 Years after Harvest Operations in Mongolia. Forests, 10, 141 (IF 2.48)  https://www.mdpi.com/1999-4907/10/2/141/htm

6. Puntsukova S.D., Tsendsuren D. Comparative Analysis of Carbon Budget in Forests of the Selenga River Transboundary Basin / Geography and Natural Resources, 2019, Vol. 40, No. 2, pp. 144-150. https://link.springer.com/article/10.1134%2FS1875372819020070

7.      Alexander, Gradel., Batsaikhan, Ganbaatar., Ochirragchaa, Nadaldorj., Batdorj, Dovdondemberel., Antonin, Kusbach. (2017). Climate-growth relationships and pointer year analysis of a Siberian larch (Larix sibirica Ledeb.) chronology from the Mongolian mountain forest steppe compared to white birch (Betula platyphylla Sukaczev).  Forest Ecosystems 4,  First Online: https://link.springer.com/article/10.1186/s40663-017-0110-2. (IF 2.69) 

8.      Alexander, Gradel.,Christina, Hänsch., Batsaikhan, Ganbaatar., Batdorj, Dovdondembereld., Ochirragchaa, Nadaldorj., Björn Günther. (2017). Response of white birch (Betula platyphylla Sukaczev) to temperature and precipitation in the mountain forest steppe and taiga of northern Mongolia. Dendrochronologia 41. 24-33. www.elsevier.com/locate/dendro. (IF 2.29) 

9.      Khansaritoreh, Elmira., Dulamsuren, Choima., Klinge, Michael., Bat-Enerel, Banzragch., Batsaikhan Ganbaatar., Khenlenchimeg, Ganbaatar., Sain-Dondov, Davaadorj., Yeruult,Yolk., Tsogtbaatar, Jamsran., Tuya, Daramragchaa., Leuschner, C., Hauck, Markus. (2017). Higher climate warming sensitivity of Sibirian larch in small than large forest islands in the fragmented Mongolian forest steppe. Journal Global Change Biology Bioenergy. DOI: 10.1111/gcb.13750. http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/gcb.13750/full. (IF 8.55) 

10.  Alexander, Gradel.,Christian, Ammer., Batsaikhan, Ganbaatar., Ochirrragchaa, Nadaldorj., Batdorj, Dovdondemberel., and Sven Wagner. (2017). On the Effect of Thinning on Tree Growth and Stand Structure of White Birch (Betula platyphylla Sukaczev) and Siberian Larch (Larix sibirica Ledeb.) in Mongolia. Forests, 8, 105; doi:10.3390/f8040105. www.mdpi.com/journal/forests. (IF 2.48) 

11. Udval B, Batkhuu N.-O. Seed and Cone Characteristics of Scots pine (Pinus sylvestris L.) from Diverse Seed Sources in Northern Mongolia. Eurasian J. For. Res 16:1, 2013. pp. 51-56