Нийтлэсэн
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 27-р тогтоолоор ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, ШУА-ийн Геоэкологийн Хүрээлэн, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лабораторийг нэгтгэснээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн шинээр байгуулагдсан юм. Манай хүрээлэнгийн эрхэм зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацийг нэвтрүүлэх замаар Монгол Улсад тогтвортой хөгжлийг хангуулахад чиглэнэ.
Бидний зорилт:
Алсын хараа
Хөгжилд чиглэсэн судалгааг өргөжүүлж, олон нийтэд шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах салбар дундын судалгаа, эрдэм шинжилгээний төв байгууллага болно.
Үнэт зүйлс
Бидний үнэт зүйлс бол хүний нөөц, мэдлэг, мэдээлэл юм. Бид судалгаа эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа тэнцвэрт байдал, мэдээллийн хүртээмж, оролцооны нээлттэй орчныг бүрдүүлэн ажилладаг. Салбар дундын эрдэм шинжилгээний байгууллагын хувьд бид өөрийн болон хамтран ажиллаж буй талуудын чадавхийг дэмжих, бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлийг баримталдаг.