Нийтлэсэн
Судалгааны зорилго, үндсэн үүрэг
Газрын нөөц, газар ашиглалт нь газрын нөөцийг зөв зохистой ашиглах, өөрчлөлтийн чиг хандлага түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох, газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал, доройтсон газрыг нөхөн сэргээх арга технологи болон газар ашиглалттай холбогдсон ажлын норм, үнэлгээ, стандарт боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх үндсэн үүрэгтэй.
Тус салбар Монгол орны газрын нөөцийн өөрчлөлт, хөрсний элэгдэл эвдрэл, ургамлан нөмрөгийн талхлагдлын зэрэглэл түүний тархалтыг тогтоох, хүчтэй элэгдэж эвдэрсний улмаас атаршин орхигдсон газрын хөрс, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх арга технологи боловсруулах, ойт хээр, хээр, цөлөрхөг хээрийн бүс нутгийн ХАА-н газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал боловсруулж, туршин нэвтрүүлэх зэрэг судалгааны ажил гүйцэтгэж ирлээ.
Үйл ажиллагааны чиглэл
Салбарын хэтийн зорилт
Цаашид газрын нөөцийн тооны ба чанарын өөрчлөлтийн чиг хандлагыг тогтоох мониторинг судалгаа явуулах, хөдөө аж ахуйн газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, талхлагдсан бэлчээр болон хүчтэй элэгдэл эвдрэлийн улмаас атаршсан газрын хөрс, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх технологи боловсруулах, газрын мэдээллийн системийн дэвшилтэт техник, технологийг судалгаанд нэвтрүүлэх, газрын ашиглалт, хамгаалалтын менежментийн бодлого боловсруулах шинжлэх ухааны үндэслэл боловсруулна.
Судалгааны ажлын үр дүнгээр 5 ном, товхимол хэвлүүлж, эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл нийтлүүлэн, хүчтэй элэгдэж эвдэрсэн газрын хөрс, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх арга технологи, норм үнэлгээ боловсруулах, газрын доройтлыг тогтоох стандарт батлуулах, газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэв.